АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн удирдах газар, “Euro Fuel” хараат бус агентлагийн судалгаагаар ирэх онд газрын тосны үнэ буурах төлөвтэй байна.
Брент маркийн газрын тосны үнэ 2019 онд дунджаар 64 ам.доллар байсан бол ирэх онд 61 ам.доллар болно гэж шинжээчид таамаглаж буй аж.
Ирэх жил олон улсын хэмжээнд газрын тосны нөөц нэмэгдэх учир үүнээс шалтгаалан үнэ нь буурах аж. OPEC-н орнууд үнийг хадгалахын тулд гарц танах хөтөлбөр хэрэгжүүлж буй бөгөөд энэ сарын 06-нд болсон уулзалтаар гарц танах хэмжээг өдрийн 500 мянган баррель байхаар тооцсон юм.
АНУ-ын Эрчим хүчний удирдах газар OPEC-н дээр хөтөлбөрийг 2020 оны турш хэрэгжинэ гэж таамаглаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
наадах чинь ёстой манайд падлийгүй асуудал.үнэ байнга өсч түрийвчийг нь түнтийлгэнэ л дээ.гол нь хуурамч шатахуунаа л болих хэрэгтэй.