Өнөөдрөөс иргэд хорт хавдрын эрт илрүүлгэд үнэ төлбөргүй хамрагдана

2020 оны 01 сарын 02

Өнгөрсөн оны 10-р сарын 17-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэ дагуу Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. 

Хууль хэрэгжиж эхэлснээр 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болох бөгөөд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна. Тодруулбал, Хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалан,

  • 40, түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,
  • 40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа,
  • 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа,
  • 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах

Монгол Улсад жилд дунджаар 4400 хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Энэ оноос иргэд 7 төрлийн хорт хавдрын эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамрагдах боллоо.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Xuyagaa(202.72.245.165) 2020 оны 01 сарын 05

Xeden yum ch gesen une tulburgui bolj bhad daa. Jaahan eyreg tal.s huleej aval daa

0  |  0
Няма(103.57.93.131) 2020 оны 01 сарын 04

За яаршигаа. 35 тай мөртлөө в.д хатууралтай л бна шдэ. Яалгарварлах юмаа

0  |  0
Эрдэнэ(202.9.46.213) 2020 оны 01 сарын 02

30 настай мөртлөө элэгний вирустай байвал 40 нас 50 нас хүртлээ үзүүлэхээ хүлээх үү

0  |  1
Zochin(66.181.166.175) 2020 оны 01 сарын 02

Onoshlogoo hiih emnelgiin hayag , yamar jurmaar uilchluuleh zaavarchilgaa ugvul sain zuv medeelel bolno. Esvel bas songuuliin umnuh populizm hiigdeed hoshigoruulaad bnuu??

0  |  0
zochin(66.181.161.83) 2020 оны 01 сарын 02

ymar emnelegt yaj uguh we

0  |  0
zochin(66.181.161.83) 2020 оны 01 сарын 02

ymar emnelegt yaj uguh we

2  |  0
Зочин(43.228.131.42) 2020 оны 01 сарын 03

Шинжилгээг ямар эмнэлэгт өгөх талаар мэдээлэл авмаар байна.\n

3  |  0
Top