ГССҮТ-ийн эрчимт эмчилгээ болон хүүхдийн тасагт иж бүрэн засвар хийжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 03

 

ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээ болон, Хүүхдийн тасагт иж бүрэн засвар хийгдэж дууслаа. Тасгуудыг хүлээж авах үйл ажиллагаа өнөөдөр /2020.01.03/ ГССҮТ-д болж өндөрлөсөн бөгөөд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тус тасгуудад иж бүрэн засвар хийснээр дотоод халдвараас бүрэн хамгаалагдаж, дуу чимээнээс тусгаардагдан, бие даасан Боксын зохион байгуулалттай болсон байна. 

Мөн яаралтай тусламжийн төв нь зуун хувь цахимжиж, нэг эмч, нэг сувилагч, нэг сувилахуйн мэргэжилтэн, нэг үйлчлүүлэгч, нэг өрөө гэсэн зохион байгуулалтаар өвчтнүүдэд цаг алдалгүй тусламж үзүүлэх боломжтой болжээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top