Монгол Улсын Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хувь хэмжээг тогтоожээ.
Ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ, сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь байна. Үүнээс ажил олгогч хоёр хувь, ажилтан хоёр хувь байх юм. Харин Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хувиараа төлдөг иргэд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг хувиар төлнө.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН 2020 ОНЫ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар тогтоосугай.
- Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 4200 (дөрвөн мянга хоёр зуун) төгрөгөөр, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтны эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 8400 (найман мянга дөрвөн зуун) төгрөгөөр тус тус тогтоосугай.
- Энэ тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Сэтгэгдэл ( 0 )