Монгол Улсын тэргүүлэх их сургуулиудын нэг АШУҮИС-ийн хамт олон судалгаанд суурилсан их сургууль болохоор хичээн ажиллаж буй. Зорилтот ажлынхаа хүрээнд БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Харвардын их сургуультай хамтран “Training to Clinicians” сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалтын хүрээнд анагаах ухааны чиглэлээр боловсрол олгох зорилгоор багш судлаачдыг хамруулан, АХБ-ны санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм. Сургалтад нийт 100 гаруй эмч нар болон бусад анагаахын чиглэлээр боловсрол олгож байгаа хувийн их, дээд сургуулиудаас эмч, багш нарыг хамруулж байна.
“Эмнэл зүйн судалгааны сургалт” болох (Training to clinicians T2C) хөтөлбөр нь багш, эмч, судлаачдад эмнэл зүйн судалгаа, эмчлүүлэгчийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, инновацын тухай цогц мэдлэг, ур чадвар олгох зорилготой онлайн болон семинар сургалт хэлбэрийг хослуулсан Харвардын их сургуулийн албан ёсны сертификат олгодог тусгай сургалтын хөтөлбөр юм. Хөтөлбөрт хамрагдсан суралцагчид нь онлайн хэлбэрээр онолын мэдлэгийг зургаан сарын турш хүлээж авахаас гадна хоёр удаа Харвардын их сургуулийн багш нараар удирдуулсан дөрвөн өдрийн сургалтад хамрагдаж, эрдэмтэн судлаачдаас суралцан, практик дээр ажиллах ажээ. Түүнчлэн, сургалтын үеэр Харвардын их сургуулийн номын санд нэвтрэх, “Канвас” онлайн сургалтын системийг ашиглах эрхтэй болсноор вэбинарт хамрагдан, шалгалт өгч, зарлал хүлээж аван асуулт боловсруулах зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой болж байгаа хэмээн сургалт зохион байгуулгагчдын зүгээс хэллээ.
Дээрх сургалтаар анагаахын их сургуулиудын онцлог гол функц болох сургалт, эмнэл зүй, эрдэм шинжилгээ гэсэн гурван функцийг Монгол Улсад олон улсын стандарт, жишгийн дагуу хэрэгжүүлэн, нутагшуулж өөрийн улсын онцлогт нийцүүлэн хөгжлийн стратеги, арга аргачлалаар боловсруулан мэдээлэл, мэдлэг олж авах өндөр ач холбогдолтой юм. Сургалт нэгдүгээр сарын 16-ны өдөр хүртэл явагдана.
А.Амартүвшин
Сэтгэгдэл ( 1 )
эНЭ ЦАГААН АРЬСТНУУД ДЭЛХИЙГ КОЛОНИЧЛОДОГ ШИГЭЭ БИДНИЙГ Ч БАС Т ЭГЭХЭЭР ХЭДИЙН ЗАМ ШУЛУУДЖЭЭ. МОНГОЛ АРДЫН МААНЬ Х ААНА Ч БАЙДАГГҮЙ АРГА УХААН БОЛ ХАРВАРДААС ХАВЬ ИЛҮҮ ЮМ.ДААНЧ ДЭ ЛХИЙ ЕРТӨНЦ ХУЙГААРАА ЭНЭ АНГЛИ АМЕРИКУУДЫН БООЛЧЛОЛД ОРОХ НЬ ТОДОРХОЙ БОЛЖЭЭ.ЭНЭ СУРГАЛТААР ХҮНД ГЯЛАЙЛГАЧИХ ЮУ Ч БАЙДАГГҮЙ ГЭЖ СУУСАН ХҮН ЯРЬСАН ГАГЦХҮҮ СЕРТИФИКАТАД ШҮТСЭН З АЛУУЧУУДЫГ БИЙ БОЛГОХ.... ШҮҮ ДЭЭ