Ингэний хоормог чихрийн шижин, хорт хавдрыг эмчилдэг

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15

Монгол Улс, БНХАУ-ын тэмээ судлалын хамтын ажиллагааны баг судалгааны ажлаа өнөөдөр /2020.01.15/ танилцууллаа.

Тэмээ судлалын судалгааны ажил нь 2005 оноос эхэлсэн ба хоёр орны эрдэмтэн судлаачдын баг хамтран ингэний сүү, хоормог, ноос ноолуур, генийн судалгааг хийж, хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжээ. Тухайлбал, Хятадад тэмээний бөхөөс олон төрлийн өвчнийг эмчлэх боломжтой эм, бэлдмэл болон гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн байна. 

Уг судалгааны ажилд манай улсаас ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн хүрээлэн оролцжээ. Харин БНХАУ-ын талаас Өвөр Монголын өөртөө засах орны Хөдөө аж ахуйн их сургуулийн арав гаруй эрдэмтэд оролцжээ.

Өвөрмонголын өөртөө засах орны Хөдөө аж ахуйн их сургуулийн профессор н.Журамт “Тэмээ говь цөлийн бүсэд зохицон амьдрахаас гадна олон хоног ус уудаггүй. Сүүнээс нь дээж авч шинжлэхэд тэмээний уураг нь бусад амьтныхаас өөр байсан. Уураг нь өөр өөрийн хариуцсан гентэй байдаг. Эдгээр генүүдийг ялган авснаар хорт хавдар, чихрийн шижин өвчнийг эмчлэх боломжтой” гэв.

ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн Академич Ш.Дэмбэрэл “Тэмээний сүүгээр хоормогийн найрлагад микроб байдаг ба түүний ихэнх хувийг ашигтай микроб эзэлдэг. Тэр нь хүний цусны инсулиныг багасган зохист хэмжээнд нь байлгадаг. Инсулины зохист хэмжээ алдагдвал нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдаж чихрийн шижин өвчин бий болдог. Тиймээс тэмээний сүү буюу ингэний хоормог нь чихрийн шижин өвчнийг эдгээдэг” гэлээ.

Мөн тэрбээр хоормогоор эмчилгээ хийх, найрлагад нь агуулагдах микробыг ялган авах судалгааг маш эрчимтэй хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй судалсан гэдгийг хэлэв. Ирэх долоодугаар сараас эхлэн “Витафит” компанитай хамтран ингэний хоормогийг савлан гаргахаар төлөвлөөд байгаа аж.
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(43.228.128.195) 2020 оны 01 сарын 17

за одоо нөгөө хоормог ааруул нь 50 60 болчихно доо шуналтай хүмүүс үнэн худлыг батлаагүй байжл нэмнэ

0  |  1
(202.179.25.48) 2024 оны 07 сарын 24

TENEGERTSGEEGEEL TIIM BOL ALI HEDIIN DELHII DAYAAR ENGNII HOORMOG IDEED YAVAJ BAIHGUYU,OLON MYANGAN JILIIN MEDLEGTEI DELHIIN ANAGAAH UHAAN HUNII BUUMNUUS ES MOLYEKUL ATOM HURTEL NI SHINJILJ CHADDAG BOLCHOOD ODOOG BOLTOL DIABETISIIG EMCHILEH BOLOMJGUI UVCHINII TOOND BAIHAD END HEDEN YUMNUUD YU YU GEJ HUDLAA TOMROHVDE.

0  |  1
Top