“Хүрээ” амаржих газрыг Гавьяат эмч О.Должинсүрэнгийн нэрэмжит болгов

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн өнөөдрийн /2020.01.15/ хуралдаанаар “Журамд өөрчлөлт оруулах", “Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч”-д нэр дэвшүүлэх тухай, “Хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай”, “Нэрэмжит болгох тухай”, “Төрийн шагналд тодорхойлж, уламжлах” тухай асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Тодруулбал, Төр, нийгмийн зүтгэлтэн, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич Баатарын Чадраагийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан дурсгал хүндэтгэлийн самбарыг ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн II байрны хойд хананд байршуулахыг дэмжиж, “Хүрээ” амаржих газрыг Монгол Улсын Гавьяат эмч Осорбазарын Должинсүрэнгийн нэрэмжит болгохоор тогтов.


 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top