Монгол, Хятадын хилийн боомтууд  энэ сарын 25-27-нд амарна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтууд нэгдүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд амарна. Учир нь БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амрах ажээ.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудыг нийтээр тэмдэглэх баярын өдрүүдээр амрахаар тусгасан. Дээрх хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын сар шинийн баяраар хилийн авто замын боомтууд амарна.

Харин Замын-Үүдийн төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top