Коронавирусээр өвчлөгсдийн тоо 440-д хүрчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 22

БНХАУ-ын Үхань хотод анх бүртгэгдсэн коронавирусээр өвчлөгсдийн тоо 440-д хүрсэн тухай CNN мэдээллээ. Агаар дуслын замаар халдварладаг энэхүү өвчний улмаас амиа алдсан хүний тоо ес болоод байгаа. Дан ганц БНХАУ-д гэлтгүй АНУ, БНСУ, Япон, Австрали зэрэг орнуудад уг өвчний сэжигтэй тохиолдол илрээд байгаа бөгөөд манай улсын хувьд дунд зэргийн эрсдэлтэй хэмээх үнэлгээ аваад байна. 

Өмнө нь дэлхийн нийтэд коронавирусийн зургаан төрлийн вирус бүртгэгдэж байжээ. Харин энэ удаагийнх долоо дахь удаагийнх. Дэлхий нийтэд бүртгэгдсэн дээрх зургаан төрлийн коронавирус гахай, тахиа, муур, туулай зэрэг олон амьтдаас халдварладаг бол шинэ төрлийн вирусийг далайн гаралтай амьтдаас гаралтай байж магадгүй гэж үзэж байгаа аж.

ДЭМБ-аас титэмт вирусийг шинэ төрлийн вирус байна гэдгийг тогтоосон нь  цаашид урьдчилан сэргийлэх вакцин гаргах боломж байгаа тухай албаны хүмүүс мэдэгдэж байна. Манай улсын хувьд хилээр нэвтрэн орж ирж буй иргэдэд сэжигтэй шинж тэмдэг илэрсэн даруйд тусгаарлан онош тодруулж, хяналт шалгалтыг чангатгаад байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.218.169) 2020 оны 01 сарын 22

Шууд хилээ хаа. Хятад хяналтаасаа алдаж байгаа юм чинь талын монголд харин ч нэг тархах байлгүй

0  |  0
Top