БНХАУ-ын Элчин сайдын яам МЭДЭГДЭЛ гаргалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор МЭДЭГДЭЛ гаргалаа. Бүрэн эхээр нь хүргэе.


БНХАУ шинэ төрлийн коронавирусээр үүссэн уушигны хатгалгааны эсрэг идэвхтэй арга хэмжээ авч байна
 

2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комисс Хубэй мужийн Ухань хотод тодорхойгүй байдлаар дэгдсэн хам шинжтэй вирусийн уушигны хатгалгааг илрүүлсэн даруйдаа үндэсний ажлын хэсэг болон мэргэжилтнүүдийн багийг илгээж, төв удирдах байгууллага болон орон нутгийн удирдах байгууллагууд хамтарч Ухань хотод үүссэн нөхцөл байдалд бүх хүчээ дайчлан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх ажлыг хийх чиглэл, дэмжлэг өгсөн. 2020 оны 1 сарын 8-ны өдөр, Хятад улс энэхүү вирусийг шинэ төрлийн коронавирус гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаж, эрүүл мэндийн болон бусад зохих байгууллагууд үүнийг анхааралдаа авч, өвчний өөрчлөлтийг сайтар тандан, цаг тухайд нь урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зохих арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Ойрын үед, өвчний талаарх ойлголт тасралтгүй нэмэгдсэнээр эмчилгээний аргууд ч мөн сайжирсаар байгаа. Оношилгооны урвалжуудыг улсын хэмжээнд түгээснээр өвчнийг оношлох чадвар нэмэгдсэн. Судлаачдын судалгаа дүгнэлтээс үзэхэд, өвчний тохиолдлууд ихэвчлэн Уханьд бүртгэгдсэн ба хүнээс хүнд халдварладаг нь тогтоогдоод байна. Эмнэлгийн ажилтнууд халдвар авч, тодорхой цар хүрээнд өвчний халдвар тархсан. Энэхүү вирус нь голчлон амьсгалын замаар халдварладаг бөгөөд мутацид ордог байх магадлалтай. Ингэснээр цаашид илүү өргөн хүрээнд тархах аюулыг дагуулж байна.

Өвчин дэгдсэн цагаас эхлэн, Ши Жиньпин дарга өвчний байдал болон халдвар авсан хүмүүсийн эмчилгээний талаар олон удаа мэдээлэл авч, өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд чухал зааварчилгаа өгсөн. Ерөнхий сайд Ли Көчиан мөн олон удаагийн чухал зааварчилгаа өгч, Төрийн зөвлөлөөс байнгын хорооны хуралдааныг хуралдуулж, үндэсний хэмжээнд
урьдчилан сэргийлэх, хянах судалгааг явуулсан. БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комисс болон бусад зохих байгууллагууд холбогдох зааварчилгааг нэн даруй биелүүлж, өвчний эсрэг тэмцэх удирдлагын баг бүрдүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах судалгааны хурлыг өдөр бүр хуралдуулж байна.

Одоогийн байдлаар, Хятадын Засгийн газраас зохих байгууллагуудын хамтран өвчнөөс уртьдчилан сэргийлэх, хянах ажлын системийг сайжруулж, улс даяар өвчний тархалтын эсрэг тэмцэх ажлыг өрнүүлж байна. Хятадын Эрүүл мэндийн байгууллагууд шинэ төрлийн коронавирусийг хуулиар тогтоосон B хэлбэрийн халдварт өвчний ангилалд оруулж, A хэлбэрийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг авахын зэрэгцээ хилийн эрүүл мэнд шалгах халдварт өвчний тогтоолд оруулсан. Улсын хэмжээнд өвчний эмчилгээ, урьдчилан сэргийлэх, хянах аргын талаарх зааврыг тарааж, орон даяар өдөр тутмын тайлан болон тэг тайлангийн системийг бий болгоод байна.

Хятад улс буурь суурьтай, хичээнгүй, мэргэжлийн үүднээс өвчний байдлын талаарх шийдвэрийг гаргаж, хянах, урьдчилан сэргийлэх нарийн төлөвлөгөө боловсруулан, бүх хүчээ дайчлан өвчтөнүүдийг эмчилж, удирдлагын нягт хамтын ажиллагааг бий болгож, өвчний тархалтын талаар гүнзгий судалгаа хийн, эрдэмтэн мэргэжилтнүүдийг дайчлан, өвчний эх үүсвэр, тархалтын замыг аль болох хурдан тогтоож, өвчний эсрэг вакцинийг оновчтой сонгон судлаж, вирусийн хорт чанар, тархалт, хувирал, өөрчлөлтийг нягт хянан тандаж, урьдчилан сэргийлэх болон хянах ажлын шинжлэх ухаанч, үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэх болно.

Хятад улс цаашид ч мөн мэдээллийг дамжуулж, олон улстай хамтран ажиллах болно. Цаг тухайд нь, нээлттэй, ил тод байдлаар өвчний талаарх мэдээллийг түгээж, өвчний байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг бодитоор мэдэгдэж, өвчнөөс хамгаалах мэдлэгийг шинжлэх ухаанчаар сурталчилна. Бид Япон, Солонгос, Тайланд зэрэг холбогдох улсуудаас өвчний тохиолдол илэрсэн тухай мэдээлэл хүлээж авсны дараа хоёр болон олон талт сувгаар дамжуулан хамтын ажиллагаагаа сайжруулж, бүх хүчээ дайчлан өвчинтэй тэмцэхийг чухалчилж байна. Үүний зэрэгцээ, хэрэв бусад улс оронд энэхүү шинэ төрлийн вирус илрэх аваас цаг алдалгүй албаны сувгаар дамжуулан Хятадын талд мэдэгдэж, хянах, урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллахыг хүсч байна. Хятад улс энэ асуудалд хариуцлагатай хандаж, ДЭМБ, холбогдох улс орон, бүс нутгийн байгууллага болон Хонконг, Тайваньд өвчний талаарх мэдээллийг цаг тухайд нь мэдэгдэж, нягт харилцаатай ажиллах болно. Хятад улсын эрүүл мэндийн байгууллагууд ч мөн өвчний талаарх нөхцөл байдал, өөрчлөлтийг гадагш мэдээлж, танилцуулж байх болно.

Хятад онцлогтой социалист нийгмийн тогтолцооны давуу тал, 2003 онд дэгдсэн сарс өвчнөөс үүдэн байгуулсан цочмог, шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо, А хэлбэрийн H1N1 томуу, шувууны томуу, эбола вирус зэрэг олныг хамарсан томоохон халдварт өвчний дэгдэлтээс хуримтлуулсан туршлага, ард түмний арвин их дэмжлэг байхад Хятад улсад энэхүү өвчнийг ялан дийлж чадна гэсэн итгэл байна. Хятад улс цаашид бусад байгууллагуудтай хамтран өвчний эсрэг тэмцэж, өвчтөнийг эмчилж, өвчнийг хянах болон урьдчилан сэргийлэх ажлыг хийн гүйцэтгэж, бүс нутгийн болон дэлхий нийтийн эрүүл, аюулгүй байдлыг хамтран сахин хамгаалах болно.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Амжилт хүсье(66.181.161.55) 2020 оны 01 сарын 29

Аюултай өвчнийг дарах үйлсэд нт амжилт хүсье

2  |  0
Монгол улсын иргэн(202.55.188.43) 2020 оны 01 сарын 28

Аюулт өвчнийг ялан дийлж хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст нь амжилт хүсье. Мэргэжилдээ үнэнд, шаргуу дайчин, ажилсаг хичээнгүй мянга мянган эмч эмнэлгийн ажилчдад чин сэтгэлээсээ талархаж байна. Бид нэг дэлхийтэй.

0  |  0
1 world(136.2.33.160) 2020 оны 01 сарын 28

manai emch suvilagchdaas yadaj 10 hun tiishee yavaad, ajillaad, surah yumaa suraad irvel zugeer dee.

0  |  1
Zochin(202.9.46.163) 2020 оны 01 сарын 28

Amjillttai temsteerei

0  |  0
Зочин(202.126.89.173) 2020 оны 01 сарын 27

Тиймээ бид дэмжиж байна. Аюулын эсрэг хамтын хүчээр!!!

0  |  0
Миний бодол(202.9.46.23) 2020 оны 01 сарын 27

Өвчин зовлонгүй, эрүүл саруул байх болтугай

3  |  0
Үнэн(66.181.179.159) 2020 оны 01 сарын 27

Цү ни ма зува

0  |  1
Монгол(66.181.179.159) 2020 оны 01 сарын 28

Хятад улс сөнж газрын хөрснөөс арчигдах болтугай

1  |  6
Монгол(66.181.179.159) 2020 оны 01 сарын 28

Хятад улс сөнж газрын хөрснөөс арчигдах болтугай

1  |  6
FUCKKKKKKKK(75.170.88.170) 2020 оны 01 сарын 28

*** YOU CHINA!!!!

0  |  5
Zochin(24.9.102.210) 2020 оны 01 сарын 28

Chinagaas l khol baikh umsan daa,yana daa mongolchuud mini

0  |  3
Zochin(103.229.120.175) 2020 оны 01 сарын 27

Uuniig tsever hitad hun bichij bgaa geed boddoo.sain l bichsen bgzde

0  |  1
Хагаа(66.181.161.116) 2020 оны 01 сарын 27

Социалист уриа бн сонин л сонсогдож бн\n

0  |  2
Saraa(88.70.182.107) 2020 оны 01 сарын 28

Yasan ix nurshisen uym bichdeg uym, todorxoo onowchtoo xedxen öguulbereer xiisen bol unshxad xurtel oilgomjtoo baix san.

1  |  5
Top