Уулзалтын үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Терос Адханом, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Монгол Улстай хил залгаа БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсан явдалд санаа зовж буйгаа илэрхийллээ.
Улмаар ДЭМБ-аас ноцтой аюултай гэж үзвэл хилийн боомтыг хаах заавар өгдөг ч одоогоор хил гаалийн хяналтаа сайжруулах хэрэгтэй гэж зөвлөлөө. Мөн БНХАУ-ын цагаан сарын баяр болж буйтай холбогдуулан дотооддоо болон гадаад руу чиглэсэн иргэдийн урсгал нэмэгддэг тул ДЭМБ-ын заавар зөвлөмжийг сайтар дагаж, эмнэлгийн бэлэн байдлыг хангах хэрэгтэй гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ДЭМБ-ын Ерөнхий захирлаас коронавирусийн асуудалд онцгой анхаарал хандуулж өгөхийг хүсэж, агаарын бохирдол, түүнээс улбаатай иргэдийн эрүүл мэндийн асуудлаар санал солилцож, дэлгэрэнүй ярилцлаа.
Сэтгэгдэл ( 0 )