Ухань хотод байгаа оюутан Р.Болорцэцэгийн эх орондоо хандсан ИЛ ЗАХИДАЛ

Ж.Сондор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 26

 

Өмнөд хөрш болох БНХАУ-д үхлийн гэгдэж буй коронавирусын халдвар тархаад сар орчим болох гэж байна. Ухань хотын томоохонд тооцогдох зургаан сургуульд олон арван монгол оюутан сурдаг. Зарим улс орнууд өөрсдийн иргэдийг нутагтаа авчирч байгаа талаар мэдээлэл тархаж байгаа энэ цаг үед халдварын голомт гэгдэж буй Ухань хотод  амьдарч байгаа монгол оюутан Р.Болорцэцэг өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. 


Р.Болорцэцэг: 

-Би их аймхай болж. Нойтон тугал барнаас айдаггүйгээс ч юм уу, хэтэрхий их хайранд өлгийдүүлж хорвоогийн эрээн бараанаас хол өсгөсөн эцэг эхийнхээ ачаар баргийн юмыг аймар гэж боддоггүй л байлаа. Асуудал л надаас айна уу гэхээс, би асуудлаас айдаггүй гэж боддог байсан тэр омголон үе минь эрүүл саруул сайхан орчинтой хамт ард үлдэж.  Тойроод биш дайраад гарна гэсэн ган шиг хатуу үзлийг минь торомгор бяцхан ертөнц тэр чигт нь өөрчилчих юм гэж хэн санах билээ? Одоо болдогсон бол би хайртай үрээ энгэртээ нуугаад, нисээд ч хамаагүй эндээс холдохыг хүсэж байна. Хамаг хүчээ шавхаад, байдгаа бариад ч хамаагүй нялх үрээ л энэ хэцүү зүйлийн сүүдрээс холуур өнгөрөөчих юмсан, эрүүл саруул эх нутагтаа оччих юмсан, санаа нь зовж зүсээр үхэж байгаа хоёр бууралдаа очоод магнайгаа нэг үнэрлүүлчих юмсан л гэж бодож сууна. Ээжийн нөмрөөр дутчихвий, эцгийн хайрыг үгүйлчихвий, элэг нь бэтгэрчихвий гээд энэ хүртэл аваад ирсэндээ одоо харамсаж байна. Одоо би цонхоор тусах нарыг сүүдэрлэж ниссэн шувуудаас халдвар тээгээд дээрээс минь дусчхаж ч магадгүй тэр зөөлхөн бороон дуслуудаас нүүрийг минь илбэх салхинаас хүртэл айж байна. Би эмээ өвөөгөө алдахаас л хамгийн их айдаг, одоо би нялх үрийнхээ айдас нь болж хүүгээсээ явчихвий гэж айж байна. Айсандаа хоолойгоор минь хоол давахгүй байсан ч хүүгийнхээ төлөө хүчээр идэж байна. Энд эмийн сангуудаар амны хаалтын нөөц дууссан болохоор гэртээ байж болох хамгийн цэвэр даавуугаар өөрөө өөртөө оёж сууна. Би зөндөө их айж байна бас би айж байгаагаасаа огтхон ч ичихгүй байна. 

Олон ч мэдээний доорх сэтгэгдлээс наанаа байгаа Монгол оюутнуудаа битгий авчир, тэнд нь үлдээ гэсэн олон сэтгэгдэл уншлаа. Одоо би хэрвээ та нарын үр хүүхэд чинь байсан бол энэ тэр гэсэн улиг болсон юм яримааргүй байна. Зүгээр л өөрсдийнхөө хүн чанарлуу өнгийгөөч, гуравхан сая хүний чинь 30 МОНГОЛ нь энд байна, ядаж битгий янз бүрээр хэлээч. 30 зүрх цохилж, 30 ээж, 30 аав өдрийн хоол, шөнийн нойргүй сэтгэл нь зовж байна. Наад хэтийдсэн их тоглоом тохуу, хүн чанаргүй амны билэггүй аймшигтай араншингаа зогсоогооч. Асуудалд бодитой хандаж, эрүүл мэндээ хамгаалах арга хэмжээ авцгаагаач. Би айж байна, энд хэр удаан ингэж байхаа мэдэхгүй болохоор.  Би айж байна, эрүүл залуу үеийнхээ бичсэн сэтгэгдэл ийм байгаад. Би айж байна, Монгол хүний саруул ухаан маазарсан тоглоом, архи хоёрт живчихвий гэж айж байна.  
ТИЙМ ЭЭ, БИ АЙМХАЙ. 

Вухан хот, Хятад улс. Р.Болорцэцэг

 

 

Сэтгэгдэл ( 44 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z.zul(66.181.166.79) 2020 оны 01 сарын 28

ebii dee hunii nutagt hetsuu bga bh..buhii l arga hemjeeg abch eruul saruul Mongoldoo ireerei mini duu...Mongol hun mun eh hun chin ur huuhdiinhee tuluu bugdig hiij chadnaa...

0  |  0
Зочин(66.181.161.10) 2020 оны 01 сарын 27

1. Уханьд сурч амьдарч байсан нь байтугай Уханиар дайран өнгөрсөн европ жуулчид халдвар авсан нь тогтоогдчихсон байгаа❗️ \n\n2. Монголд тоног төхөөрөмж нь байхгүйгээс ядахдаа илрүүлж оношлож ч чадахааргүй байгаа. Япон руу оношлуур захиалсан ч тэр нь ирээгүй байгаа.\n\n3. Хамгийн гол нь өвчний вирус нь маш хурдан мутацид орж өөрчлөгдөөд байгаа тул эмчлэх боломжгүй гэж үзэж байгаа.\n\nТиймээс эх оронч үзэл, бүхэл бүтэн үндэстнийхээ эрх ашгийг 1-рт тавь, МОНГОЛЧУУД АА❗️

1  |  0
Жаргал(66.181.161.54) 2020 оны 01 сарын 27

Хѳѳрхийдѳѳ. Тѳрийн сүлд ѳршѳѳнѳѳ.Ийм үед дүрэм журам дагахаас ѳѳр яалтай.

1  |  0
Зочин(64.119.17.164) 2020 оны 01 сарын 27

Тахлын голомтод байгаа хүмүүстэй харилцах олон улсын дүрэм журам ямар байдаг вэ тэр журмаараа л бай. Хөл хориулсан нь хувь заяатайгаа эвлэр. Нууц үе 14 хоног. Өнөө зүгээр ч маргааш яахыг хэн мэднэ. Нааш цааш сүлжиж байж замдаа халдвар авна. Ийм онцгой нөхцөлд өлсөх наад захын хэрэг. Өвдөхгүй байх нь л туйлын чухал. Дэлхийн 2-р дайны үед Ленинград хот бүслэлтэд 871 хоног тэсээд гарч л байсан. Германчуудад бууж өгөх, хотоо орхин явах боломж байсан. Тэгээгүй. Биднийг авар гэж орилоогүй. Фашистуудтай тэмцлээ үргэлжлүүлж байсан.

2  |  0
Зохиолч Лувсангийн П(66.181.188.33) 2020 оны 01 сарын 27

Засаг шийд гаргаж та нарыг онгоцоор авах болсон. Улин хуцаж байгаа адгийн шааруудын үгийг бүү тоо. Тэд бол орчлонг бузарлагчид.

2  |  0
За даа(66.181.161.34) 2020 оны 01 сарын 29

30 хүнээс болж 3сая хүнтэй улсаараа сүйрээд яахавдээ эх орон ч бай. Та бүгдийг албадаж явуулаагүйшдээ

4  |  4
Ээж(202.55.188.34) 2020 оны 01 сарын 27

Авчиралгүй яадын.авчраад асраад шинжлээд хянаж ,эзэн төртэй гэдгээ харуулах хэрэгтэй

3  |  0
Su ah (24.254.182.119) 2020 оны 01 сарын 29

Хууль бусаар баяжсан 30 гэр бүлийн үр сад юм шиг санадчихлаа.\nБитгийй өөриийгөө бод нийт монголчуудаа бодох хэрэгтэй наашаа монголруу вирус тээх гэж уйлагнах хэрэггүй. Okey?

5  |  4
erdenechimeg(66.181.161.123) 2020 оны 01 сарын 26

ewii dee 30 hvnii ard aaw eej ah egch ar gerne zowinjil suugdaa bie ee sain bodood ali boloh ursdiiguu hamgaalaad tewcheertei bgaarai uls eh oron chini tatj awah talaar yrij bgaa

0  |  0
delger(117.111.28.48) 2020 оны 01 сарын 26

hurdan ireeree bitgi setgeleer unaarai huuhed ni hetsuudni shuu enemuu huvhai hujaanuudaas ih yum garhiima\n

0  |  0
Зочин(192.82.75.216) 2020 оны 01 сарын 27

30 хүнээс болж 3 сая иргэгий амь нас улс орон мөхөх аюулд орвол яах вэ тэвчээртэй хүлээх хэрэгтэй хатуууч гэсэн үнэн үг бид мах иддэг болохоор тусахгүй байх гэж бодож бна

3  |  0
x(202.126.89.50) 2020 оны 01 сарын 26

muu yum bitgii bod eejiin setgel zui chuhal shuu ,

0  |  0
Та нарыг удахгүй (64.119.22.167) 2020 оны 01 сарын 26

Та нарыг монгол улс маань татаж авна гэнэ сэтгэлын тэвчээртэй байж бай биеиэн сайн бодоод ирэх бэлтгэлээ хийж бай. Эрүүл энхыг хүсье.

0  |  0
B(202.126.89.96) 2020 оны 01 сарын 26

Ene hediigee awsan ni dre.gol ni mongoldoo awch ireed bvgdiin neg heseg emchilgee hiij ajiglah heregtei bha

0  |  0
Эмгэн(139.5.218.37) 2020 оны 01 сарын 26

Нэг ч гэсэн иргэнээ авахсан, аврахсан .За ашиг үгүйдээ. Төр шийдвэрээ гаргаж байх шиг.

0  |  0
Монгол(150.129.142.170) 2020 оны 01 сарын 26

Миний дүү та хэдийг авчирах шийдвэр гарсан зоригтой байгаарай

0  |  0
Aaa(66.181.186.58) 2020 оны 01 сарын 26

Авалгүй яахав дээ, сэтгэлээ бүү зовоо доо

0  |  0
mongol(202.55.188.92) 2020 оны 01 сарын 26

owchin garahiig medenguutee hurdan eh orondoo hureed irehgui yawaa bid nar ch gsn aij bn eh ornoos mine mongol humuusees mine ene muuhai ym hol baigaasai gj zalbirch bn awaad irmeer l bn muuhai ym chine tsug irchwel yahii yaamaar ym be dee

2  |  0
Зочин(66.181.187.62) 2020 оны 01 сарын 27

Улсын онцгой байдлын комисс Хятад улстай ярилцаад та нарыг авхаар тусгай онгоц гарган очно тэр болтол өөрсдийгөө хамгаалаад сайн байж байгаарай.

5  |  0
mgl(1.25.85.152) 2020 оны 01 сарын 26

minii ohin buu ai. negent golomttoi gazart delhiin eruul mendiin baiguullaga anhaarch harj baigaa. setgeleer unaj bolohgui tegeh tusam dairaad garnaa l gej bod. darhlaagaa unagahgui taiwan bai. huurhun huuhdii chin zaya tushine shuu

4  |  0
Эрка(103.212.118.40) 2020 оны 01 сарын 27

Битгий ай олон улсын хэмжээнд зохион байгуулалт хийнэ. Хоолоо сайн ид спортоор сайн хичээллэ хамгийн чухал зүйл аливаад хандах хандлагаа хүлээцтэй бай миний дүү нар хүчтэй ухаантайдаа Ухань хотын эмнэлгийн сургууль олон сайн эмч бэлдэж төгсгөсөн туслах хүч томтой газар учир битгий ай бид чинь азтай одтой ард түмэн \n

2  |  0
Эрка(103.212.118.40) 2020 оны 01 сарын 26

Битгий ай олон улсын хэмжээнд зохион байгуулалт хийнэ. Хоолоо сайн ид спортоор сайн хичээллэ хамгийн чухал зүйл аливаад хандах хандлагаа хүлээцтэй бай миний дүү нар хүчтэй ухаантайдаа Ухань хотын эмнэлгийн сургууль олон сайн эмч бэлдэж төгсгөсөн туслах хүч томтой газар учир битгий ай бид чинь азтай одтой ард түмэн \n

0  |  0
тунгаа(66.181.161.101) 2020 оны 01 сарын 26

зүгээр хилээ хаагаад зөвхөн монголчуудаа оруулах хэрэгтэй шаардлагатай бол тусгаарлаж шалгах хэрэгтэй байхаа

3  |  0
Дарь(103.57.93.216) 2020 оны 01 сарын 27

Хөл хорионы дүрмийг баримтлахаас өөр яалтай. Баримтлахгүй бол ялтай. Дүрэм зааврыг нь баримтлахад халдвар авахгүй. Халдсан ч эрүүл саруул залуу хүмүүс даваад л гарна. Их айвал харин дархлаа нь суларна. Зоригтой бай. сайн идэж, сайн унтаж амар.

2  |  0
Зочин(43.242.243.101) 2020 оны 01 сарын 27

Уханиас ирсэн бүх хүмүүс дэлхийгээр нэг тархаж өвчин халдааж байна . Хятад улс наад өвчнийг чинь дарж л таараа . Одоохондоо монголд орж ирээгүй байна .. Бурханд талархая ! Бид та нарыг маш их өрөвдөж санаа зовж байна . Монголд тарвал манай эрүүл мэндийн яам юу хийж чадах билээ . Хэдэн ээмэг бөгжөө гялалзуулсан будмал авгай нар дарга юм гэнэ . Би тэднийг ядахдаа цагаан халат малгай масктай байхыг хүсч байна .

6  |  0
Mgl nertei novshid(66.181.161.45) 2020 оны 01 сарын 26

Chi zugeer hutsaj bai. Tegej yarih yum bol bur tusgai uurgiin ongots gargaad avch ireh yostoi. Avch ireed shuud buren tusgaarlaad shinjilgee avaad emchilgee hiih heregtei. Ene humuus tend bgaa bolohoos haldvar avsan gesen ug bish novshoo. Ene humuus nadad hamaagui ch bi ch bas mongol ulsiin irgen. Cham shig amia bodson novshiig tend bsan ch bi mun l ingej bodno.

4  |  0
Mgl nertei novshid(66.181.161.45) 2020 оны 01 сарын 26

Chi zugeer hutsaj bai. Tegej yarih yum bol bur tusgai uurgiin ongots gargaad avch ireh yostoi. Avch ireed shuud buren tusgaarlaad shinjilgee avaad emchilgee hiih heregtei. Ene humuus tend bgaa bolohoos haldvar avsan gesen ug bish novshoo. Ene humuus nadad hamaagui ch bi ch bas mongol ulsiin irgen. Cham shig amia bodson novshiig tend bsan ch bi mun l ingej bodno.

2  |  0
Zochin(39.7.28.87) 2020 оны 01 сарын 26

Би мөн адил гадаадад байна. Би гэртээ хариж хүүхдүүрээ очмоор байна гэр бүлээ санаж байна хурдхан гэр бүлдээрээ очмоор биднийг битгий оруул гэж байгаа юм шиг хилээ хаа гэж энэ улсад байгаа ард иргэд шаардаж байна хааж болно гэхдээ ард иргэдээ аваачжээ. Хүн гэдэг чинь улсын баялаг мөн биздэ ягаад улс эх орон ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа юм бэ...

2  |  0
Uugii(192.82.73.140) 2020 оны 01 сарын 26

3han say hvn amtai manai ulsad ene owchinon orood irwel tegeel manai uls mohoh ayuld orhiin bishvv odort 100.zuugaaraa nemegdej bhad yaltai bilee de huurhii vree geh eh hvnii setgeliig

0  |  0
Gantuya(192.82.75.109) 2020 оны 01 сарын 27

mongol hun her bargiin ovchin tusahgui mundag darhlaatai shuu tiimees huvi zayandaa itgeed setegliin hattai baidaa ovchin ta hediig toirood garah blnoo eruul saruul ireerei amjilt

0  |  2
Gantuya(192.82.75.109) 2020 оны 01 сарын 27

mongol hun her bargiin ovchin tusahgui mundag darhlaatai shuu tiimees huvi zayandaa itgeed setegliin hattai baidaa ovchin ta hediig toirood garah blnoo eruul saruul ireerei amjilt

0  |  1
Gantuya(192.82.75.109) 2020 оны 01 сарын 26

mongol hun her bargiin ovchin tusahgui mundag darhlaatai shuu tiimees huvi zayandaa itgeed setegliin hattai baidaa ovchin ta hediig toirood garah blnoo eruul saruul ireerei amjilt

0  |  0
Gantuya(192.82.75.109) 2020 оны 01 сарын 26

mongol hun her bargiin ovchin tusahgui mundag darhlaatai shuu tiimees huvi zayandaa itgeed setegliin hattai baidaa ovchin ta hediig toirood garah blnoo eruul saruul ireerei amjilt

0  |  0
Gantuya(192.82.75.109) 2020 оны 01 сарын 26

mongol hun her bargiin ovchin tusahgui mundag darhlaatai shuu tiimees huvi zayandaa itgeed setegliin hattai baidaa ovchin ta hediig toirood garah blnoo eruul saruul ireerei amjilt

0  |  0
Punsaa(66.181.161.90) 2020 оны 01 сарын 26

Setgeliin mash ih tevcheertei baigaarai.Tend bui mongolchuudaa yaraltai avchrahiiig husej bna.Buh zuilsiig oorsod deeree zuirluulj bodoh heregtei tgvl ta busdiig oilgoh bno.Duu mini chi buhniig davah bnoo.\n

0  |  0
Punsaa(66.181.161.90) 2020 оны 01 сарын 26

Setgeliin mash ih tevcheertei baigaarai.Tend bui mongolchuudaa yaraltai avchrahiiig husej bna.Buh zuilsiig oorsod deeree zuirluulj bodoh heregtei tgvl ta busdiig oilgoh bno.Duu mini chi buhniig davah bnoo.\n

0  |  0
Punsaa(66.181.161.90) 2020 оны 01 сарын 26

Setgeliin mash ih tevcheertei baigaarai.Tend bui mongolchuudaa yaraltai avchrahiiig husej bna.Buh zuilsiig oorsod deeree zuirluulj bodoh heregtei tgvl ta busdiig oilgoh bno.Duu mini chi buhniig davah bnoo.\n

1  |  0
зочин (192.82.76.235) 2020 оны 01 сарын 26

шалгаад оруулаач дээ өөр яах юм вэ ямар үх гээд хяалтай биш дээ угаасаа хятадууд бохир гэдгийг дэлхий даяар мэднэ дээр нь амьдрах ямарч хамаагүй зүйл идсэнээс болж өвчин гарсан юм биш үү дээ

1  |  0
Нямаа(202.21.109.67) 2020 оны 01 сарын 26

Тэтгэвэр тэглэх гэж дэмий попорч байхын оронд монголын төр тусгай зориулалтын онгоцыг эмч нарын бүлэгтэй хамт нисгэх шийдвэр гаргаж, Ухань хотод байгаа иргэдээ авч ирэхийг хүлээж байна. Ийм шийдвэрийг олон орон гаргаж байна.

2  |  0
АТБ(66.181.161.107) 2020 оны 01 сарын 28

Манайхан бид Монголчууд дуугарвал дуу нэгтэй дугтарвал хүч нэгтэй бид та нарыгаа мартахгүй мөн та нараасаа төвөгшөөхгүй та нар минь Монгол хүний уужуу ухаан тэвчээр тэнгэрт байгаа их эзэн хаадын сүнс минь та нарыгаа харж үзнэ бид ч та нартайгаа эсэн мэнд уулзана гэдэгтээ санал нэг байна эх нутагтаа тавтай морил гэх өдөр энүүхэнд бүү санаа зовоо дүү минь эх нутаг элгэн түмэн чинь та нарынхаа төлөө залбирч та нартайгаа уулзах гэгээн мөчөө хүлээж байна санаа зоволтгүй уулзанаа зовхи өөдөө байна шүү та нар монгол аав ээжийн хүүхдүүд шүү,\n

4  |  0
mgl(202.126.88.153) 2020 оны 01 сарын 29

er ni bol bolohgui awchirj, 30 hunees bolj 3 say irgenee ersdeld oruulna gdg bol baij bolohgui zuil tsagaa tulval 30hunee zoliond gargaad ch bolov 3say hunee l bodson deer. Medeej ur huuhdee gej bgaa eh hunii oilgolgui l yahav gehdee end Mongoliin heden myangan urs ayuld oroh ersdeltei uchraas bolohgui, haramsaj haruusch bgaa ch avchirj herhevch bolohgui uuchlaarai!!! tsag uy shan bolhoos naash bitii iim yum dahij bicheerei gej husiy udahgui eh bolson nutagtaa enh tunh ergen irhiig eruuy duu

4  |  9
Зочин(202.179.25.89) 2020 оны 01 сарын 26

Бүү ай,Охин минь. эх орон элгэн садан чинь та нарын төлөө залбирч байгаа., хуурай сэрүүн байгалд төрж өссөн Монголчууд бид дархлаа сайтай шүү. Өвдсөн ч даваад гарна

2  |  0
zochin(73.51.245.247) 2020 оны 01 сарын 26

xoorxii doo xunii gazar xetsuu dee burxan munii duug iveene mongol xun ch gai toirdog yum daa sain zalbir daa

1  |  0
Erka(149.129.60.130) 2020 оны 01 сарын 26

Manaixan iim l muuxai xvmvvs shd.amia bodson xogiin amitad\n

1  |  0
Top