БНХАУ-д тархаад буй шинэ төрлийн коронавирусын халдварын тохиолдол Канад улсад бүртгэгдлээ.
Орон нутгийн цагаар бямба гарагийн үдэш халдварын голомт болох Ухань хотоос Гуанжоу, Гуанжоугаас Торонто хүртэл ниссэн 50 орчим насны эрэгтэйг халдвар авсан болохыг тогтоожээ.
Одоогоор түүнийг Sunnybrook эрүүл мэндийн шинжлэх ухааны төвд тусгаарлаад байгаа аж. Тэрбээр Торонто хотод ирээд удаагүй байсан гэнэ.
Ингэснээр халдвар тарсан улс орны тоо нийтдээ 16-д хүрээд байна.
Сэтгэгдэл ( 0 )