Засгийн газрын өнөөдрийн /2020.01.26/ ээлжит бус хуралдаан дууслаа. Коронавирусийн халдвараас сэргийлэх, урьдчилан сэргийлэх тухайд үргэлжлүүлэн авах зарим арга хэмжээний талаар Шадар сайд Ө.Энхтүвшин болон бусад холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Шинэчлэгдсэн үнэлгээгээр Монгол Улсыг ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ гэж үзсэнийг Шадар сайд онцлон анхаарууллаа.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Нийт 19 оронд коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. Монгол Улс гурав дахь удаагаа эрсдэлийн үнэлгээ хийхэд, өндөр эрсдэлтэй гэж гарсан учраас урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн хөдөлгөөн, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлаж байна. Бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ёстой. Элдэв худал мэдээлэл, тарааж ард түмнээ битгий төөрөгдүүлээч гэж нийт иргэдээсээ хүсэж байна. Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээ, мэдээллийг үзэхийг уриалж байна.
Манай улсын Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/ дэлхийн 120 орны лабораторийн сүлжээнд ордог, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн лабораторитой. 21 төрлийн вирусийг илрүүлэх чадвартай. Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч гэсэн ХӨСҮТ-д 50 ор бэлдсэн бөгөөд халдвар илэрсэн тохиолдолд нэмж гаргах 150 орыг нөөцлөөд байна. Манай улсын тэргүүлэх зэргийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажиллаж байна. Ирэх долоо хоногийн мягмар гаригаас эхлэн Япон улсаас шинэ коронавирусийг оношлох оношлуурыг авна. Бид мэдээлэл технологийн газартай хамтран ажиллаж байна. Үүрэн телефоны оператораар дамжуулан сэрэмжлүүлэг хүргэж байна” гэв.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААС ГАРГАСАН ШИЙДВЭРҮҮД
Сэтгэгдэл ( 2 )
Ene durdee itsen surtei nuhur chuu neg heseg tolgoigoo sajlaad chaaj ugdug baisan zugeer hochin chog
Чи оношлоод эдгээж чадах юм уу ? Чамайг харахаар хэцүү байнаа .