БНХАУ-д тархаад байгаа үхлийн аюултай гэгдэж буй коронавирусээр өвчлөгсдийн тоо хэдийнэ 2000 даваад байна. Манай улсын хувьд ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ гэх үнэлгээ аваад байгаа бөгөөд иргэдийг өөрийгөө болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө маск зүүж, шаардлагатай ариутгалыг хийж байхыг зөвлөөд байна.
Уриалгад урлаг соёлынхон мөн нэгдэж, олон нийтийг маск зүүхийг сануулж байгаа бөгөөд энэ тухай дуучин С.Гантогоо өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.
-Маск зүүж явахаар "Ямар маягтай гар вэ, халдварт өвчинтэй хүнтэй цуг байгаа биш дээ, Солонгосыг дуурайлаа, хэлбэрдээд л, наадахаа аваач...,..." гэх мэтээр хэлдэг байлаа. Үнэндээ би эрүүл мэндийнхээ төлөө л зүүдэг. Ялангуяа олон нийтийн газар явахдаа. Амьсгалын замаар тусдаг өвчин тусахгүйн тулд, агаарын бохирдол их учраас зүүдэг. Үнэндээ би өвдсөн үедээ зүүдэг. Бусдад ханиадаа, өвчнөө тараахгүйн тулд. Энэ нь иргэн хүний үүрэг учраас тэр.
Жич: Хүйтэнд том ороолт ороохгүй маск зүүх нь амар, охид бүсгүйчүүд нүүрээ будаагүй үедээ мөн загварлаг хүмүүст зориулсан эрүүл мэндэд хэрэгтэй стиллэг маск байна аа байна хэхэ гэх мэт олон ач холбогдолтой юм байгаа юм уг нь. Ер нь ханиад их үед маск зүүж явцгаая.
Сэтгэгдэл ( 4 )
Yr ni okon hun tsuglasan gazraar yvahdaa zuumeer l sanagddag shu. Ylanguya Zah delguur, sum hiidiin gazraar.
Манайхаан халуун усаар гараа сайн савандаж угаагаад сурчихвал өвдөхгүй шүү
Хүнд хамаагүй шүү өөрөө л эрүүл биётэй саруул ухаантай чвбао болоо шүү дээ
Zuv shu. Teneg humuus yu heleh ni hamaagui. Zuuj yvah heregtei .amjilt huseye.mundag zaluu