Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.01.27/ шинэ коронавирустай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын тухайд эрсдлийн үнэлгээ өндөр байгаа тул мэргэжлийн байгууллагууд 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлжээ. Түүнчлэн шинэ коронавирус нь томуу, томуу төст өвчний шинж тэмдгээр илэрч байсан бол өчигдрөөс илрэх эмнэлзүйн шинж тэмдгүүдэд нь бага зэрэг өөрчлөлт орж, гэдэс ходоод хямрах, суулгах, зүрх, уушги, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдгүүд эхний үед илэрч байгаад томуугийн хүндэрсэн хатгаа хэлбэрт шилжиж байгааг анхаарууллаа.
Иймд дээрх шинж тэмдэг илэрсэн иргэд эмнэлэгт хандахыг зөвлөж байна. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд коронавирустэй холбоотой иргэд, олон нийтэд зориулсан урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг 80086829 дугаарын утсаар өгч байна.
Мөн коронавирусын эрсдэлийн байдлаас шалтгаалан Сар шинийн баярыг тэмдэглэх эсэхийг тухайн үед нь шийднэ гэдгийг мэдээллээ.
Сэтгэгдэл ( 10 )
Цагаан сараа тэмдэглэх эс тэмдэглэх нь миний хэрэг.
ovchnii golomt bolson Hyataduud havriin bayaraa temdeglej bhad bid yagaad bolohgui gej.
tsagaan sar temdeglehee zogsooh heregtei
1 onjie
1 onjie
Эртхэн шийдсэн нь хэн хэндээ дээр дээ
Эртхэн шийдсэн нь хэн хэндээ дээр дээ
ene udaadaa onjizgooyoo !
ene udaadaa onjizgooyoo !
ene udaadaa temdeglehgui bol Mongold l heregtei dee !!!