АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн Системийн инженерчлэлийн хүрээлэн коронавирусийн тархалтын цаг үеийн мэдээлэл түгээх дата бааз бүхий цахим самбар бүтээжээ.
Коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины халдварын тохиолдол, нас барсан болон эдгэрсэн хүний тоо, бүс нутгийн мэдээллийн шуурхай харуулдаг нэгэн төрлийн хяналтын самбар юм. Түүнчлэн халдварын тохиолдлыг өдөр бүрээр харуулах тугсай хэсэг ч бий.
Дээрх мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах хороо, БНХАУ-ын Үндэсний статистикийн газар, АНУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллийг үндэслэн дата сан үүсгэсэн байна.
Сүүлийн үед нас барсан болон халдварласан хүнийг тоог нягтлаагүй мэдээллээр нэмж нийгэмд айдас, түгшүүр үүсгэж байна. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн мэдээлэлд үндэслэн, техникийн ололт ашиглан цаг үеийн мэдээллийг хүргэж байгаа юм.
Та бүхэн тус цахим хуудас руу нэвтрэхийг хүсвэл ЭНЭ ХОЛБООС дээр дарна уу!
Сэтгэгдэл ( 0 )