Коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд гуравдугаар сарын 2-ныг хүртэл олон нийтийн үйл ажиллагааг зогсоож, хөл хорио тогтоосон. Үүнтэй холбоотойгоор Цусны төвимйн цусны нөөц 50 хувиар буурах эрсдэл үүсжээ. Учир нь цусээ бэлэглэх байгууллага, ААН, доноруудын тоо илт буурсан байна.
Цус судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр "Өдөрт 120-150 хүн цус өгдөг байсан бол ойрын өдрүүдэд 60-80 болж буурлаа" гээд албан байгууллага, ААН, хувь хүмүүсийг цусаа бэлэглэхийг уриаллаа.
Энэ талаар ТВ8 телевизийн мэдээллийн хөтөлбөр сурвалжлага бэлтгэжээ.
ДЭЛГЭРЭНГҮЙГ "ТОЛЬ" ХӨТӨЛБӨРӨӨС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 0 )