Ухань хотоос ирсэн 32 иргэнээс гадна нисэх бүрэлдэхүүний 15 хүнийг ТУСГААРЛАН хянаж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 02 сарын 01

БНХАУ-ын Ухань хотод сурдаг оюутнуудыг авчрах үйл ажиллагааг Засгийн газрын  яамд болоод холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж, 31 оюутан, нэг хүүхдийг Улаанбаатарт авчраад байгаа билээ.

Ухань хотоос авчирсан иргэдийг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 14 хоног тусгаарлах юм. Тодруулбал,  ХӨСҮТ-д тэдгээр иргэдийг тусгаарлаад байна. Тухайн иргэдэд үзлэг, оношилгоо хийх эмч, мэргэжилтнүүд, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хүмүүс томилогдон ажилдаа оржээ.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү хэлэхдээ Ухань хотоос ирсэн 32 иргэнээс гадна  нисэх бүрэлдэхүүний 15 хүн нийлээд 47 хүнд 14 хоногийн тусгаарлалт хийнэ гэлээ.

Одоогоор ХӨСҮТ-ийн гадаа хамгаалалт гарсан байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tsend ayush (202.126.89.108) 2025 оны 03 сарын 13

Mash saihan bna ok

1  |  0
Зохиолч Пүрэвдорж (66.181.188.33) 2025 оны 03 сарын 13

32 оюутанаа цөөн гэхгүй Боинг онгоц нисгээд авчихлаа. Дэлхийн энд хүрсэн ардчилсан дэглэмтэй Монгол улс гэдгээ харууллаа. Сайхан санагдаж байна шүү. Аврага том Орос одооноос л онгоц явуулах тухай ярьж байхад шүү. Одоо хүн болгон хичээе! !!!!!!!

1  |  0
Bulgantamir(66.181.161.23) 2025 оны 03 сарын 13

tendees irsen mongolchuudaa bitgii owdson baigaasai gej huschiin

1  |  0
Зочин(202.55.188.43) 2025 оны 03 сарын 13

Эх орон минь та нарийгаа харж байгаа.Бүгдэнд нь эрүүл энх аз жаргал хүсье

1  |  0
Зочин(103.229.121.132) 2025 оны 03 сарын 13

Зөвөө зөв, сайн байна

1  |  0
Багш(202.9.46.222) 2025 оны 03 сарын 13

Авчирсан нь яамай даа.... Одоо бүгд эрүүл энх байгаасай гэж л залбиръя даа....\n

1  |  0
Top