Монгол Улсын 31 иргэн шинэ коронавирусын халдваргүйг БНХАУ-ын талаас мэдэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 01

Шинэ коронавирусын дэгдэлтийн улмаас БНХАУ-ын Ухань хотод хорио цээрийн дэглэмд ороод байсан 31 иргэнээ хүсэлтийнх нь дагуу  Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр эх орондоо шилжүүлэн авч ирээд байна. 31 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан, хяналтад байгаж байгаа билээ.

Тэгвэл Засгийн газраас өгч буй мэдээллээр БНХАУ-ын Ухань хотоос Монгол Улсын 31 иргэнийг манай талд хүлээлгэн өгөхдөө тэднийг  шинэ коронавирусын халдваргүй гэдгийг мэдэгдсэн юм байна.

Гэхдээ эрсдэлтэй бүс нутгаас ирж буй учир эдгээр иргэдийг мэргэжлийн эмч, хяналтын багийнхан стандартын дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийж, тусгай бэлтгэсэн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ХӨСҮТ-д тусгаарлан байрлуулжээ.

Оюутнууд болон Ухань хотод очиж ажилласан ГХЯ, ХӨСҮТ-ийн албан хаагч нарын хамтарсан баг, нисэх багийн бие бүрэлдэхүүнийг ХӨСҮТ-д 14 хоногийн хугацаанд эмнэлгийн тусгай хяналтад авч, тусгаарлах юм. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.24.116) 2025 оны 03 сарын 13

31 MONGOL PASSPORTTOI HUJAA BAILEESHD

1  |  1
KKK(202.179.24.116) 2025 оны 03 сарын 13

31 MONGOL IRGEN GESEN CHINI BUGDEEREE MONGOL PASSPORTTOI HUJAANUUD BAILEESHD

1  |  0
dash(68.226.67.57) 2025 оны 03 сарын 13

Mongol hun uvduhgui baigaa n bas sonirholtoi shuu Mongolchuudaa Tegeed ongirood baij bolohgui l dee kkkkk

1  |  0
zochin(73.51.245.247) 2025 оны 03 сарын 13

bas xonshoortoi shuu

1  |  0
Top