“Дэлхий дахинаа суугаа монголчуудаа, дэлгэр Монгол чинь хүлээж байдаг юм шүү”

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 04

БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 31 монгол иргэний шинжилгээний хариу гарч, тэд кроновирусаар халдварлаагүй болох нь тогтоогдсон. Энэ талаар тэдний нэг А.Золбоо өөрийн сошл хуудастаа ийн бичиж түгээжээ. 



Шинжилгээний хариу гарлаа.
БИД ЭРҮҮЛ. 

Сайн байцгаана уу.
Ухань хотоос ирсэн бидний 30 оюутан, 1 бага насны хүүхдийн шинжилгээний хариу албан ёсоор өнөөдөр өглөө гарч, хариуг Эрүүл мэндийн яамнаас нийтэд танилцууллаа. 

Монголдоо ирээд ХӨСҮТ-д өгсөн 2 төрлийн шинжилгээ, тестийн хариу бидний хүсэн хүлээж байсанчлан СӨРӨГ буюу ЭРҮҮЛ гарч, бид бүгд халдвар аваагүй эрүүл болох нь батлагдлаа.
Япон улсаас ирсэн өндөр түвшний оношлуур шинжилгээний хариунд бид итгэж байна. 
Үдийн өмнө сайхан хариу сонссон ч өвчний халдварын голомтот бүсээс ирсэн тул бид гэр бүлийнхээ өмнө, хүн ардынхаа эрүүл мэндийн өмнө хариуцлага хүлээж ЭМЯ-ны заавар, зөвлөмжөөр ХӨСҮТ-ийн найрсаг эмч ажилтнуудын бүрэн хяналтан дор үргэлжлүүлэн 14-21 хоног тусгаарлагдаад гарах нь тодорхой.
Тиймээс үндэслэлгүйгээр хардаж, сэтгэлээ чилээж байгаа хэсэгхэн хүмүүс минь битгий санаа зовоорой, нийгэмд сөрөг буруу мэдээлэл битгий тараагаарай.
Ятгах тусам нягтлаарай. 
Бид ч мөн таньтай ижил хайртай гэр бүлтэй, тэднийхээ өмнө хариуцлага хүлээдэг шүү.

Ажиглан байхад уушигны хатгалгаа үүсгэгч шинэ төрлийн Корона вирусын тархалт эрчимжсэн энэ цаг үе Монголчуудад маань амьдран байхын утга учир юу вэ? гэдгийг таниулан өгч байна. 
Ялангуяа:
Дэлхий дахинаа суугаа бидний Монголчуудаа
Дэлгэр Монгол чинь та нарыгаа хүлээж байдаг юм шүү.
Эх орноо хайрлах, нэгэндээ туслах, бусдыгаа энэрэн, хайрлах сэтгэл Монголчуудад минь мөнхөд оршсоор байгаад итгээрэй.

(Жич: Ухань хотод суралцдаг оюутан залуус сүүлийн 3 жилийн зуны амралтаараа эх орондоо ирээд, нэгдэн нийлж
"Амьдралын эх нь Ус
Усны эх нь Ой" уриан дор
"Байгальд ээлтэй зорилтот ногоон аялал"-ыг сайхан сэтгэлт албан байгууллага, хувь хүмүүс, тухайн орон нутгийн засаг захиргааны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.
Бид энэ аялалуудынхаа хүрээнд аялан буй орон нутгынхаа байгаль орчинд ил задгай хаягдсан хог хаягдлыг зохион байгуулалттай цэвэрлэж, ард иргэд, үеийн залуустаа "Эх орноо хайрлах, байгаль дэлхийгээ хамгаалах" үзлийг өөрсдийнхөө хэмжээнд сурталчилж байсан билээ.
Тухайн үеийн зургуудаас цөөн хэдийг энд сонгон хавсаргалаа. 
Амьдралын эх Ус
Усны эх Ой.) 

Эцэст нь ХҮН ТӨРӨЛХТӨН бид нэг л ДЭЛХИЙТЭЙ.
Ухань хүчтэй байгаарай. 
Wuhan stay strong.
Wuhan Jiayou!
武汉加油!

Монгол түмэн минь өөрийгөө болон хайртай хүмүүсээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж, Эрүүл мэндийн яамнаас өгч буй заавар зөвлөмжийг даган, олон нийтийн газар явахдаа маск зүүж, тогтмол гараа угааж хэвшээрэй.
Эрүүл мэнд эрхэм баялаг. 

А.Золбоо
ХӨСҮТ-ийн тусгаарлах байрнаас.
2020.02.03

https://www.facebook.com/100000987163152/posts/2772406912802187/

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.72) 2020 оны 02 сарын 05

Золбоо мундаг залуу. Ийм л оюунлаг залуучууд ирээдүйн эх орны минь эзэд. Баярлалаа та нартаа

0  |  0
Ариун(202.9.46.158) 2020 оны 02 сарын 04

Мундаг ухаантай залуу.Үлгэр дуурайлал аваасай.\nАмжилт хүсье

0  |  0
зочин(139.5.219.97) 2020 оны 02 сарын 04

зарим хүний \nбичсэн үнэхээр өрөвдөлтэй хөөрхийлөлтэй ядуу сэтгэлгээтэй бна шүү Сурч бгаа залуусдаа амжилт хүсье зарим сэтгэгдэлд ач холбогдод өгөөд хэрэггүй тэнэг хүнтэй үг бүү хэлц

0  |  0
(202.179.24.39) 2020 оны 02 сарын 04

TEGEED IRSEN HOINO NI HYATADIN SHORONGIN HARITSAATAI HEDEN UHLIIN BARILGIN GAZARUUD L BAINADA

1  |  0
Orkuudad(103.57.92.143) 2020 оны 02 сарын 04

Pee Turuu gej jinhene bolovsrolgui, hiliin dees alhaj uzeegui, nus tzeree heev neg haysan, ajilgui orlogogui, chaawaas narantuul s uur gazar uzeegui iim orklog nuhduudiin neg nowsh ni bndaa, bur nudend haragdjiin iimerhuu hugjdgui hog shaar bolson zaluuchud bdagdaa haha nom unshaa hugjijzguu teer hoino hozrogdood hunii toonoos hasagdjin ta nar shig malnuud

2  |  0
Зочин(202.131.243.186) 2020 оны 02 сарын 04

зарим нэг монголоосоо гарч үзээгүй боловсрол муутай хүмүүс байх юм ер нь гадаадад сурч боловсорсон залуучууд мэдлэг боловсрол сайтай соёлтой боловсон ухаалаг их дажгүй болж ирдэг

2  |  0
бааска(66.181.161.55) 2020 оны 02 сарын 04

доорхи сэтгэгдэл юутай харамсалтай вэ ?чи гадагшаа битгий хэл дотогшоо сурах шаардлагатай юм байна шүү !

3  |  0
Nandinbileg(103.229.123.232) 2020 оны 02 сарын 04

Za ashgui dee mundag zaluusdaa amjilt husie ee sani saihan uils buhen ni delgereg ee

1  |  0
Төрөө(192.82.74.49) 2020 оны 02 сарын 04

Тэгээд нээх ханз үсгээр бичээд байхдаа ядаг сда вэ тэр хужаадаа л бичдийн бга биз ,яаж ирчээд юу бичээд бга малнууд вэ тийм л санаад бга бол буцаад зайлаач

2  |  6
Top