Ж.АМАРСАНАА: Засгийн газар дэмжвэл өнөөдөр ч Ухань явахад бэлэн байна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05

Шинэ коронвирусийн халдвар анх БНХАУ-ын Ухань хотоос гарч, дэлхийн олон оронд тархаад байна. Хэд хоногийн өмнөөс Анагаах ухааны доктор, хүний их эмч Ж.Амарсанаа Ухань хот руу эмч нарын багийн хамт очиж ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Коронавирусийн халдвартай холбогдуулан түүний байр суурь, яагаад ийм шийдвэр гаргах болсон тухай нь ярилцлаа.


-БНХАУ-ын Ухань хотод коронавирусийн халдварын голомтод ажиллах эмч нарын баг бүрдсэн гэсэн. Тэдгээр эмч сайн дураараа багт нэгдсэн. Ирэх сарын 2-ныг хүртэл улсын хилийг хаасан учраас Засгийн газрын зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай болох байх. Мөн Хятад улсаас хүсэлтийг хүлээн авах эсэх асуудал үүснэ. Ухань хот руу манай улсын эмч нарын баг очих боломжтой юу?

-“Ухань хот руу очно" хэмээн 14 эмч гарын үсэг зураад хүсэлтээ баталгаажуулсан. Эмч нарын гадаад хэлний мэдлэг, мэргэшил, туршлага, нас гэх мэт мэдээллийг цуглуулсан одоо хараад сууж байна. Тэдэн дунд хятад хэлээр чөлөөтэй ярьдаг гурван эмч, ойлголцохоор ярьдаг хоёр эмч, англи, орос хэлтэй эмч нар байна. Манай улсын Засгийн газраас Хятад улсын Засгийн газарт хүсэлт явуулж, эмч нарын хэрэгцээ шаардлага ямар байгаа зэргийг тодруулах байх. Хятад улсаас бусад улсын эмч нар хэрэгтэй эсэхийг албан ёсоор мэдэгдэх байх. Нэгэнт туслах гэж байгаа бол бүх зүйлсээ өөрсдөө зохион байгуулах ёстой. Гэвч гадаад харилцаанд юу шаардлагатай нарийн асуудлыг эмч нар мэдэхгүй. Бид Засгийн газраараа дамжихгүй бол Хятад улс ямар нэгэн мэдээлэл, албан ёсны хариу өгөхгүй. Тийм учраас энэ асуудал гадаад харилцааныхаа журмаараа явах нь зүйтэй гэж бодож байна. Түүнчлэн хил хаасан учраас Засгийн газрын зөвшөөрөлгүй хилээр гарах боломжгүй боллоо. Магадгүй гуравдугаар сарын 2-ноос хил нээгдсэн тохиолдолд сайн дураараа явахыг үгүйсгэхгүй. Тэгсэн тохиолдолд буруу, зөрүү асуудал үүсэхгүй болов уу. Бид санаачилга гаргаад явахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Үүний дагуу ямар хариу ирэхийг хүлээж байна.

-Коронавирус дэлхийн олон оронд тархаж, ДЭМБ-аас онц байдал зарлалаа. Тархалт, нөхцөл байдлыг нь та хэрхэн харж байна вэ?

-Улам хурцдах нөхцөл байдал ажиглагдаж байна. Жишээлбэл, хоёрдугаар сарын 3-ны байдлаар коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 361 байсан бол хоёрдугаар сарын 4-нд 420 боллоо. Нэг өдрийн дотор 60 орчим хүн нас барж байна гэвэл хэцүүхэн асуудал. Халдварласан хүний тоо 20 мянга гарсан. Тиймээс энэ бол ноцтой нөхцөл байдал.

-Хүсэлтэд гарын үсэг зурсан 14 эмч улсын, хувийн янз бүрийн эмнэлэгт ажилладаг хүмүүс үү. Эмч нарын хувьд Уханьд өвчилсөн хүмүүст туслахыг хүссэн байх. Уханьд очоод  хэрхэн туслах вэ?

-Янз бүрийн эмнэлэгт ажилладаг туршлагатай хүмүүс байна. Хятадын эрүүл мэндийн салбар маш их туйлдсан байгаа. Зарим эмч хэтэрхий их ажилласан. Бие засах завгүй учраас живх хэрэглэж байна. Нойргүй ажиллаж, эмэгтэй эмч нар үсээ янзлах завгүй учраас хусуулж байна. Анагаахийн чиглэлээр сурч байгаа оюутнуудаа дайчилсан гэсэн. Тэгэхээр эмчлэх эрхийн лицензээ аваагүй оюутнуудыг хүртэл дайчилна гэдэг бол ямар нөхцөл байдалтай байгааг илхэн харуулна. Эмч хүний тангарагт ямар нэгэн байдлаар яс үндэс зэргээр ялгаварлахгүйгээр туслах ёстой гэсэн байр сууринаас эмч нар эвлэлдэн нэгдэж, санал санаачилга гаргаж байгаа. Үүнийг Засгийн газар дэмжих байх.

-Засгийн газарт хүсэлтээ өгчихсөн гэсэн үг үү?

-Улсын онцгой комисс, Гадаад харилцааны яаманд албан бичиг өгсөн. Монгол дахь Хятад улсын Элчин сайдын яамтай утсаар холбогдоход Гадаад харилцааны яамаараа дамжиж хүсэлтээ өгөөрэй гэсэн. Хятад улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай холбогдоход “Сайхан санаачилга гаргажээ. Талархаж байна. Гэхдээ бид журмын дагуу Гадаад харилцааны яамны албан ёсны чиглэлийг хүлээх ёстой” гэсэн хариуг өгсөн. Дөнгөж сая Гадаад харилцааны яамны мэргэжилтэн ярьж байна. Хүсэлтийг маань судал гэж чиглэл өгсөн тул эмч нарын овог, нэр, регистр, утасны дугаар, гадаад паспортын дугаар, эмчлэх эрхийн лицензийн дугаарыг лавлалаа.

-Тэгвэл Ухань явах ойртож байна гэж үү?

-Яг тийм биш л дээ. Яамны мэргэжилтэн хүсэлтийг судлаад олон шат дамжлагаар явж байж хариу ирнэ.

-Нөхцөл байдал хурцадсан учраас Ухань хот руу явах шийдвэрийг гаргасан уу. Ямар учраас явахаар болсон бэ?

-Нөхцөл байдлыг ажиглаж байсан. Нэгдүгээр сарын 31-нд өөрийн шийдвэрээ гаргаад ганцаараа явах уу, багаараа явах уу хэмээн бодсон. Улс орноос очиж байгаа гэдэг утгаараа багаараа явах нь зүйтэй гэж шийдээд хамт явах эмч нарыг саналаа илгээгээч гэж хүсэлтээ нийгмийн сүлжээгээр тавьсан. 30 минутын дотор найман эмч хамт явъя гэсэн. 24 цаг өнгөрөхөд 120 гаруй эмч Ухань хот руу явах хүсэлтээ өгсөн. Тэдэн дунд орчуулга хийе гэсэн хүн байна. Ном уншиж өгье гэсэн лам байна. Бие хамгаалагч хамгаалж өгье. Санхүүгийн талаас нь дэмжье. Сэтгүүлч нэгдье. ТЭСО корпорацаас дархлаа дэмжих аарц өгье гэх мэт санаанд оромгүй саналуудыг тавьж байсан.

-Та бүхний энэ үйлдлийг сайн ойлгохгүй хүмүүс байна. Заавал ноцтой нөхцөл байдал үүсч вирусийн голомт болсон газар руу очих шаардлагатай юу. Танд улс төрийн ашиг сонирхол байна уу. Эсвэл Монголын нэр хүндэд эергээр нөлөөлнө гэж харах хүмүүс ч бий. Таны хувьд яг ямар байр сууринаас асуудалд оролцож байгаа юм бэ?

-Цэвэр тангараг өргөсөн эмч хүнийхээ хувьд асуудалд хандаж, оролцож байна. Жишээ авъя л даа. Хажуугийн айлд гал түймэр гарлаа гэж бодоход тэр гал түймрийг орж ирэхийг зүгээр хүлээх үү, эсвэл гал түймрийг гарсан газарт нь унтраалцах уу гэдэг асуудал үүснэ. Би эмч. Тэгэхээр гал түймэрт бол би гал сөнөөгч нь болж таарна. Гал сөнөөгч хүн байж гал түймрийг хараад хажуу хашаанд нь суугаад байж болох уу. Дараагийн ээлжид хоёр орны гадаад харилцааны асуудал яригдана. Санаачилгыг Монголын эмч нараас гаргаж байна гэхээр Хятадын Засгийн газар, тухайн ард түмний хувьд эерэг мэдээ. Туслахаар хүн ирнэ гэдэг сайхан зүйл. Эдийн засгийн хувьд ч экспортын ихэнхийг Хятад улс хангаж байна. Хөнгөлөлттэй болон буцалтгүй зээл Хятадаас авдаг. Нэг үгээр бид зөвхөн авдаг улс байж болохгүй. Өгдөг, яарч тэвдсэн үед тусалдаг хөршийг би сайн хөрш гэж ойлгодог. Энэ утгаараа тусалж, дэмжье, ганцаараа биш олуулаа явъя гэж бодлоо. Хүсэлтийг Засгийн газар дэмжих юм бол өнөөдөр ч Ухань руу явахад бэлэн байна.

-Манай улсаас иймэрхүү нөхцөл байдалд эмч нар багаараа явж оролцсон туршлага бий бил үү?

-Энхийг сахиулах үйл ажиллагааны хүрээнд мэр сэр очдог. Жишээлбэл, Японы Фүкүшимад газар хөдлөхөд Монгол Улсаас сайн дураараа очиж ажилласан эмчийг би мэдэх юм. Багаараа очсон тохиолдлыг тод санахгүй байна. Засгийн газрын дэмжлэгтэй явбал улс орноо төлөөлж байна гэдэг утгаараа ч зүгээр юм. Хэрвээ би үүргэвчээ аваад л ганцаараа явахаар шийдсэн бол явчих боломж байлаа.

-Ухань хот руу бусад улсаас эмч нар очиж байгаа юу?

-Японы эмч нар очсон гэж би ойлгосон. Гэхдээ энэ албан бус мэдээлэл. Зарим улсын эмч нар очихоор хүсэлтээ өгсөн. Хятадын талын байр суурийг хүлээж байгаа гэж сонссон. Албаны ёсны хариуг бол мэдэхгүй байна.

-Хамгийн гол нь тийш зориглож очно гэдэг эрсдэлтэй санагдаж байна?

-Шинэ коронавирус халдварлах чадвар өндөр, нас барах эрсдэл их байна. Тиймээс явъя гэсэн хүсэлт өгсөн 120 гаруй эмчийн эр зоригийг юутай ч харьцуулж үнэлж боломгүй. Манай эмч нарын ёс зүй, сэтгэл, зориг, тэвчээрээр маш их бахархаж байна. Засгийн газрын хариу ямар гарах нь өөр асуудал.

-Хэрвээ Ухань руу явахаар болчихвол хувийн бэлтгэлээ хангах хэрэгтэй. Өвчний голомт дээр очно гэж бодох, яг яваад очиход тэс өөр мэдрэмж төрнө. Гол нь сэтгэл санаагаа бэлдсэн үү?

-Сэтгэл санааны бэлтгэлтэй байгаа учраас явах хүсэлтээ өгсөн. Харин эмч хүний хувьд хувийн бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Мэдлэг, чадвараар бэлтгэгдсэн байхад хангалттай гэж бодож байна. Зориулалтын хамгаалалтын хувцаснуудыг хэрэглэж коронавирусийн халдвараас сэргийлэх нь тодорхой.

-Та хүний их эмч. Гол мэргэшсэн чиглэл тань юу вэ?

-Элэг судлал, вирус судлал, дотор судлал, биотехнологи, уламжлалт анагаах ухаан гээд олон чиглэлээр 1996 онд эмч болсноосоо хойш судалж, ажиллаж байна.

-Намайг орж ирэхэд коронавирусийг илрүүлэх оношлуурыг туршиж үзсэн гэж та хэлсэн. Ажиллагаа хэр байна вэ?

-50 хүний онош тодруулах боломжтой шинэ коронавирусийг илрүүлэх төхөөрөмж авсан юм. Хоёр улсын хил дээр удсан учраас оношлуурын чанар, хадгалалтын горим алдагдсан байж магадгүй гээд туршаад үзэхэд чанар хэвийн байна. Оношлуурыг Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-д хандивлана.

Сэтгэгдэл ( 47 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(80.43.93.123) 2020 оны 02 сарын 10

Энэ нэг солиот одоо хамар доорх ажлаа л олигтой хийхээ бодоосой...муу эр дайнд хөөрнө гэж зүгээр....

0  |  0
z(66.181.161.67) 2020 оны 02 сарын 09

ene ywaagvil bgamu kkk

0  |  0
Зочин(192.82.71.70) 2020 оны 02 сарын 09

Танай Хаппи веритазаар олон жил буруу оношлуулж эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсээ эмчил малаа. Аргаа бараад байвал ХӨСҮТ дээр очиж ажилла

2  |  0
Zochin(103.26.194.93) 2020 оны 02 сарын 09

Setgelee eh oron ard tvmendee bvren tsever shudraga handuulj sursaniihaa daraa

1  |  0
Зочин(66.181.161.24) 2020 оны 02 сарын 07

Энэ яриа яавч эрүүл хүнийх биш ээ. Хятад бол дэлхийн том гүрэн. Гэтэл энэ нөхөр энэ том гүрний хэдэн мянган жилийн түүхэн уламжлалтай анагаах ухааныг ядарсан туйлдсан гэж яаж дүгнэж чадаж байна аа. Хүн мэдэмхийрнэ гэхэд ингэж үл болно. Хөөсрөнө гэхэд ингэж үл болно

0  |  0
Zochin(66.181.176.19) 2020 оны 02 сарын 07

MUU ER DAIND HUURNU ene vnen vg shiv

0  |  0
Зочин(202.131.243.186) 2020 оны 02 сарын 09

эмнэлгийн газраар хэвтэж байгаа бага насны хүүхдүүдэд тусал эх орондоо сайн үйлс бүтээ

1  |  0
Явуулаач дээ энийг(99.203.28.168) 2020 оны 02 сарын 07

Эцэг дээдсийнхээ нутаг руу явах гээд яарсан хун бна, явуулаач энийг. Харин буцааж оруулж болохгуй, аягуй бол УИХд нэр дэвшинэ гэх биз

0  |  0
Zochin(202.55.188.84) 2020 оны 02 сарын 09

Эсвэл энийг бушуухан шиг явуулаад далдруулаачээ

1  |  0
Zochin(202.55.188.84) 2020 оны 02 сарын 07

яанаа болиочээ битгий энийг гагаад байгаа юм бэ иим эргүү гэж бодсонгүй харахаас дургүй хүрэм болчлоо

0  |  0
Zochin(73.51.245.247) 2020 оны 02 сарын 09

Emch l yum bol mongolChuudaa exleed emchileed ogooch tany emch xun tangarag orgoson xun exoronyxoo aidalyg xar daa sum ny xodlodon yum uu

1  |  0
зочин(66.181.161.98) 2020 оны 02 сарын 09

Ийм санаачлага гаргасанд талархаж байгаа ч нэгэнт явах боломжгүй бол эх орондоо Монгол хүүхдүүдээ эмчлэх саачлага болгож болох уу? Учир нь тэр короногаас чинь илүү олныг хатгаагаар Монголчууд алдчихаад байнаа. Монгол хүүхдүүдээ аварч туслахыг хүсье

1  |  0
Zochin(66.181.185.140) 2020 оны 02 сарын 07

Muuhai hvn

1  |  0
9999999(121.128.39.226) 2020 оны 02 сарын 09

Хүн гуай та эхлээд эа орондоо байгаа өвчитөнөө сайн асарч эмчилж байсан бол өөр хэрэг\nТа зүгээр коз татаж сэтгэлийн хөөрлөөр бодоод сэтнээд байхын бага ангийн хүүхдүүд шиг.Та болон бусад монгол эмчүүд очлоо гэхэд үхсэн хүмүшсийг ноорог руу зөөх ббаё шээс хутгалдсан хүмүүсийг асар гэнэ та хийж чадахуу\nНарийн ширийн юманд та нарыг хавитуулахгүй шүү дээ Монголчууд хэлэн хоног битүү цагаан хувцас өмсөөд ажиллаж харагдаач халууцаад гээд тайлаад тэндээ чат хийнэ шдээ\nТа нар жаахан бага ангийн хүүхдүүдээс дээрдэхгүй байнаааааааааа

1  |  0
9999999(121.128.39.226) 2020 оны 02 сарын 06

Хүн гуай та эхлээд эа орондоо байгаа өвчитөнөө сайн асарч эмчилж байсан бол өөр хэрэг\nТа зүгээр коз татаж сэтгэлийн хөөрлөөр бодоод сэтнээд байхын бага ангийн хүүхдүүд шиг.Та болон бусад монгол эмчүүд очлоо гэхэд үхсэн хүмүшсийг ноорог руу зөөх ббаё шээс хутгалдсан хүмүүсийг асар гэнэ та хийж чадахуу\nНарийн ширийн юманд та нарыг хавитуулахгүй шүү дээ Монголчууд хэлэн хоног битүү цагаан хувцас өмсөөд ажиллаж харагдаач халууцаад гээд тайлаад тэндээ чат хийнэ шдээ\nТа нар жаахан бага ангийн хүүхдүүдээс дээрдэхгүй байнаааааааааа

0  |  0
Ххххх(192.82.70.42) 2020 оны 02 сарын 09

Эмэнд тэсвэртэй сүрьеэгээр эх оронд чинь эдгэхгүй шаналж байгаа хүн хаа сайгүй байна чи тийшээ далдагнах хэрэг юун хаппи веритасийн амарсайхаааааан

1  |  0
Ххххх(192.82.70.42) 2020 оны 02 сарын 09

Хүүрээ чи яваагүй байгаа юм уу явлаа явлаа гээд байсан яаваа чи яваагүй юм уу

1  |  0
And(24.19.4.149) 2020 оны 02 сарын 06

Esgii hiih gazar nohoi hereggui.

1  |  0
zochin(202.170.68.38) 2020 оны 02 сарын 06

hunii sxn setgel ruu us tsatsah hereggui bolov uu,delhii dayaraa tuslaj bna,ene odoo zovhon hyatadin asuudal bish bolson,zarim neg humuus ene zaluugaas uuchlalt guih heregtei bh gej bodogddoj bna

0  |  0
Zochin(203.91.115.56) 2020 оны 02 сарын 06

Demjij baina. Ochood tuslaj l big.

0  |  0
zochin(202.55.188.40) 2020 оны 02 сарын 06

teneg mal

0  |  0
Микробиологич (66.181.179.11) 2020 оны 02 сарын 05

Нэг сорил хийж харуулаад их ухаантай хүн л хийдэг гэж донгоссон. Хэлээд өгвөл бичиг үсэг тайлагдаагүй ч хүн хийж чадна мулгуу минь

0  |  0
Зочин(66.181.187.166) 2020 оны 02 сарын 05

Амарсанаа гэгч энэ муу албан тушаалын амтанд орсон банди сонгуулийн сургаар өвчин зовонг ч ашиглан улс төр хийх юмдаа хөөрхий амитан.

0  |  0
Новш(64.119.17.192) 2020 оны 02 сарын 05

Муу луйварчин....

0  |  0
Zochin(85.218.48.83) 2020 оны 02 сарын 05

,Mongol hunii tuluu yag uy buteeb? elegnii sn em oruulahad ih ajillasan gej sonsoj bsan ,ta Mongol huuhdud chin mash hund hatgaa,birusiin garaltai haniadandolon huuhduud habdar ubchind zobj bhad ochij tuslasan uuu?taniig tedgeer yadarsan zudersen Mongol huuhduudiin tuluu emch,ouytnudiig urailan ajillasan bol mash ih hundlen uzeh bailaa.Unudur Mongoliin EM iin alba chin hund bn bishuu,estoi uy nen Ene l unen bizdee?!

0  |  0
зочин(202.9.46.165) 2020 оны 02 сарын 05

мөнгө хаана бна тэнд шогшиж очоод сүрийг үзүүлэх гэж дөвчигнөж өгөх юмаа.Бүтэхгүй болоод ирэхээрээ Засагт буруу өгнө\nЭнэ их хүүхдийн өвчлөлийн талаар зоримог шийд гарган ажиллаж түүнийгээ харин олонд мэдээлсэн бол чамайг хаа ч хүрэх газар хүртэл чинь дэмжих блаа\n

0  |  0
zochin(202.126.89.244) 2020 оны 02 сарын 06

sain bna. Hiih hun argaa olnoo gej. Yalt ch ugui humuunlegiin tuslamj. Amjilt husiye.

1  |  0
зочин(66.181.177.186) 2020 оны 02 сарын 05

энэ ч эрүүл хүн бишээ. мөнгө олох гээд солио нь хөдөлчихсөн амьтан байнаа даа хөөрхий. энэ нохой хуцаж л байг хэн ч тоохгүй шүү дээ

0  |  0
Худлаа(182.160.38.13) 2020 оны 02 сарын 05

Алиалагч

0  |  0
ананд(202.131.225.214) 2020 оны 02 сарын 05

Монголдоо хатгаагаар жилд 450 д хүн нас барж байна гэж байна Үүнийгээ эмчилж нас барал байхгүй болго доо.БНХАУ та нарыг авахгүй дээ. ДЭМБ с өөрсдийгөө бүрэн хамгаалах чадвартай цааш тараах нөхцөлийг бүрэн хааж чадах улсыг л зөвшөөрч байгаа.Жишээ нь одоогоор Япон Герман улсын эмч нарыг л зөвшөөрсөн.Түүнээс биш бараг гай болох хэн дуртай хүнийг тэнд ажиллуулахгүй юм байна лээ.

0  |  0
mgl(1.25.155.42) 2020 оны 02 сарын 06

eniig tanihgui l dee. gehdee mash zuw shiidwer gargaj gej bodoj baigaa. demjih heregtei. yawah zorig zorilgo negtei 14 hund amjilt husie. howor humuus bainaa. humuusee uram hairla.

1  |  0
баагий (66.181.160.32) 2020 оны 02 сарын 05

Худлаа хуцаад байх энд хүмүүс хатгааар үхэж байна ажлаа хий чамаар дутав гэж

2  |  0
харамсалтай(192.82.72.183) 2020 оны 02 сарын 05

ЖИЛД хатгаагаар 431 хүүхэд амиа алдаж байна. ТА энэ чиглэлээр монголдоо ажлаач.

2  |  0
xbnm,(66.181.189.21) 2020 оны 02 сарын 05

chi ingej soliorch baihaar hodoo neg sumand ochood ajillaad uzeech. archaagui ner tor haisan zaluu

4  |  0
Zochin(59.153.113.111) 2020 оны 02 сарын 05

Minii hvv eh nylhasdaa ajilaa! Olon hvvheded Emch heregtei bna tend

3  |  0
Нико(192.82.73.114) 2020 оны 02 сарын 05

ЗА ОДОО БОЛЬЧИХОО ТУН ИХЭДВЭЛ МУУХАЙ ХАРАГДАЖ ЭХЭЛНЭ ШДЭ

2  |  0
zochin(150.129.142.168) 2020 оны 02 сарын 05

KHUNJLIINKHUU KHIREER KHULUU JII

2  |  0
зочин(122.201.26.172) 2020 оны 02 сарын 05

Сонгуулиа гэж олон хүний юмыг хөдөлгөх юмаа

6  |  0
Зочин (202.126.89.174) 2020 оны 02 сарын 05

Энэ нөхөр хапи вритас төвөөрөө баахан мөнгө идэж олон хүн хохироочихоод тэрийгээ нуух гэж попроод байгаа юм байна тэгээд Оюун эрдэнэ сайд эрүү үүсгэнэ гэж загнасан юм биш үү

3  |  0
Мөнх(192.82.78.188) 2020 оны 02 сарын 05

Маарамба шүү хүмүүсээ

0  |  0
Иргэн(66.181.180.37) 2020 оны 02 сарын 07

Энэ нөхрийг замын үүдийн гаалиар гаргаад хаячих. Өөрөө ухань руу учраа олоод очино биз. Монгол иргэдийнхээ элэгний вирусын шинжилгээг худал хийж буруу гаргасан хүн тэр аюултай вирусыг нь олж харж ойлгож чадах уу. Энэ нөхрийг хятад руу нь явуулаад энэ попролд нь цэг тавьчихмаар юмаа Энхтүвшин сайдаа

2  |  0
Бат(66.181.161.20) 2020 оны 02 сарын 07

Худлаа эр гэсэн бна ядарсан өвчтэй хүмүүсээр мундаг бизнес хийдэг гар гэсэн төрийн сайд байхдаа элэгний вирусийн эм нэг нуглаж зарах гээд чичрээл бүтээгүй гар гэсэн

2  |  0
Эмч(66.181.176.43) 2020 оны 02 сарын 06

ЭНэнийг очихоор л Хятадын өвчин даоагдчих юм байх, тэндээс Вирус эмчилдэг гэж баахан худлаа юм авчирч зарах л нүх сүв хайж байхгүй юу мэдээж тэр бол.в

2  |  0
A (69.253.43.151) 2020 оны 02 сарын 07

Emch bish otoch maaramba tugssun maaramba khun

1  |  1
ТҮЦ (202.9.46.203) 2020 оны 02 сарын 05

Л.Оюун-Эрдэнэ: Ж.Амарсанаа гэдэг нөхөр муу эр дайнд хөөрнө гэдэг шиг балайрах хэрэггүй

4  |  0
Шинэ монгол(202.131.232.202) 2020 оны 02 сарын 05

Дэлхиин асуудалд санаа тавихаасаа өмнө эх нялхсын эмнэлгээр ороод гараарай, үнэхээр л эмч юм бол сэтгэл чинь хэр эмзэглэснээ яаж тусалмаар бгаагаа бичээрэй, санаачлага уриалга гаргаарай.

4  |  0
Иргэн(66.181.179.212) 2020 оны 02 сарын 06

Ж.АМАРСАНАА ЭМЧИД АМЖИЛТ ХҮСЬЕ.

1  |  0
Top