Эрүүл мэндийн яам коронавирусийн халдвар, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар цаг үеийн мэдээлэл хийж байна.
Өнөөдрийн /2020.02.06/ хуралд ХӨСҮТ, Зам тээврийн хөгжлийн яам, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл оролцож байгаа юм. Хэвлэлийн хурлын эхэнд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “БНСУ-аас зорчиж ирсэн хоёр иргэн болон Дархан-Уул аймгийн иргэнээс өчигдөр шинжилгээ авсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан” гэлээ.
Тайваньд нэгдүгээр сарын 7-30-ны өдрүүдэд зорчсон 30 настай эмэгтэй өчигдөр Дархан-Уул аймгийн эмнэлэгт хандаж, эмнэлгийн хяналтад ороод байсан юм. Түүний шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Мөн БНСУ-ын Сөүл хотоос ирсэн хоёр иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй байна.
Сэтгэгдэл ( 4 )
ashgvideee
Ашшүйдээ.Мөнх хөх тэнгэр,тал нутгийн бурхадын хүч биднийгээ ивээх болтугай
бурхан ивээг өвөг дээдстээ баярлалаа
odoo gadnaas irj baigaa mongolchuudiig xi deer ni tusgaarla