ХСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Эрдэнэхүүг томилжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 02 сарын 06

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ажлаа өгсөн билээ. Тэрбээр ирэх зургаадугаар сарын 24-нд болох УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм. 

Тэгвэл Хавдар судлалын үндэсний төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилжээ. Тодруулбал, Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүг Хавдар судлалын үндэсний төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top