Рио Тинто: Коронавирус сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 03 сарын 05

Австралийн уул уурхайн Рио Тинто компани коронавирусний тархалт түүхийн эдийн тээвэрлэлт, нийлүүлэлтэд ихээхэн саад учруулна гэж үзэж буйгаа мэдэгдлээ. Ялангуяа Австралид хэрэгжүүлж буй томоохон төслүүдэд мэдэгдэхүйц нөлөөлөх аж.

Хэдийгээр Рио Тинто компанийн ашигт ажиллагаа нэмэгдэж, ялангуяа төмрийн хүдрийн салбар нь 2011 оноос хойш хамгийн ашигтай үе дээрээ байгаа ч болзошгүй эрсдэл үүссэн гэж компанийн удирдлагууд үзэж буй юм.

“Коронавирусээс шалтгаалан Хятадын олон бүс нутагт эдийн засаг зогсонги байдалд ороод байна. Хэдийгээр манай төмрийн хүдрийн салбар сайн байгаа ч ойрын хугацаанд сөрөг нөлөөлж мэднэ. Ялангуяа Хятадын ханган нийлүүлэгчдээс шалтгаалсан түр зуурын саатал бий болж магадгүй” гэж Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Жеан-Себатьян Жак ярилаа.

Энэ долоо хоногийн эхээр БНХАУ-ын Намын төв хорооноос коронавирусний тархалт буурч байгаатай холбогдуулан үйлдвэр, эдийн засгийн томоохон бүс нутагт эдийн засгийн эрчимжил үүссэн гэдгийг онцолсон билээ.

Ялангуяа төмрийн хүдрийн салбараа нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ гэдгээ дурдсан нь дэлхийн зах зээл дээр төмрийн хүдэр болон зэсийн үнийг  нэмэгдүүлэх шалтгаан болсон юм.

Эх сурвалж: Business Recorder

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top