Сүүлийн 24 цагт сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 02

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.04.02/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.


Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өвчлөлийн хурд Европын орнуудад эрчимтэй тархаж байна. 6-7 хоногийн дотор 400 мянган халдварын тохиолдол бүртгэгдлээ. Итали улсад нас баралт ихээр бүртгэгдэж байна. Сүүлийн долоо хоногт бага насны хүүхэд халдвараар өвчилж нас барах тохиолдол их байна. АНУ-д зургаан долоо хоногтой хүүхэд КОВИД-19 халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдлээ. 

Монгол Улсын хувьд зөөвөрлөгдөж орж ирсэн 14 тохиолдол бүртгэгдсэн. Хоёр хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Сүүлийн 24 цагт сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэн. Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарласан. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан эмэгтэй Турк, Солонгос, Энэтхэг улсаар аялсан өгүүлэмжтэй байна. Мөн уушгиндаа хатгалгааны шинж тэмдэгтэй байна. Тухайн иргэний ойрын хавьтал болох долоон хүнийг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарласан. 

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хүн бол ОХУ-аас ирсэн оюутан байна. Тухайн оюутны уушгинд хатгалгааны шинж тэмдэг илэрсэн. 

Өнөөдрийн байдлаар 2171 хүн тусгаарлах байранд тусгаарлагдаж байна" гэв.

Top