Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.04.13/ мэдээллээ хийж байна.
ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдрийн байдлаар 213 оронд халдвар бүртгэгдсэн. Коронавирус өвчнөөр 1.8 сая хүн халдварласан байна. Одоогоор 1.3 сая хүн эмнэлгийн үйлчилгээ авч байна. АНУ, Англи, Испани, Итали, Турк гэсэн улсуудад халдварын тархалт өндөр байна. Мөн Японд 24 цагийн дотор 500 хүн халдварласан байна.
Манай Хөрш ОХУ-д халдвар идэвхтэй нэмэгдэж байна. Нийт 24 хүн нас барсан. ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд хотуудад халдварласан иргэдийн багагүй хувь нь хүүхдүүд байна. Иймд манай улсын иргэд ч гэсэн хүүхдээ гадуур авч гарахгүй байхыг анхааруулж байна. Хүүхэд халдвар авах эрсдэл өндөр байна гэдгийг харуулж байна. Байгууллага аж ахуй нэгжүүд ариун цэврийг сайн сахих шаардлагатай байна. Манай улсад 1678 хүн ажиглалтад байна. Биеийн байдал нь сайн байгаа” гэв.
ШУУД ҮЗЭХ