Дэлхий дахиныг хамарсан цар тахлын үеэр гүйцэтгэх удирдлагаар хангаагүй, стратегийн бодлого, төлөвлөлтийг бүрэн хийж чадаагүйн улмаас халдварыг хяналтад авч чадаагүй гэж үзэн нэг сая гаруй хүний гарын үсэг цугларчээ.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебрейсиусыг барууны хэд, хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр террорист бүлэглэлтэй холбоотой байсан тухай мэдээлсэн ч одоогоор энэ мэдээлэл тодорхой болоогүй байна.
Түүнийг огцруулахад АНУ болон Өмнөд Солонгосын иргэд дийлэнх гарын үсэг цуглуулжээ.
Өнгөрсөн оны сүүлээр БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотоос анх дэгдсэн “ковид-19” вирусний халдвар дэгдээд аль хэдий нь дөрвөн сар өнгөрсөн ч вирусний гарвалийг тогтоогүйгээр барахгүй, хэрхэн тэмцэх стратеги тодорхой бус байгаа нь ДЭМБ-ын удирдлагуудын буруу гэж үзэх хэсэг цөөнгүй байгаа юм.
Эх сурвалж: Korea Times