Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.06.21/ ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 314 шинжилгээ хийлээ. Энэ шинжилгээгээр хоёр хүнд коронавирус илэрлээ. Нэг нь Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэй, Алтанбулаг боомтоор орж ирсэн ОХУ-ын нэг жолоочоос коронавирус илэрлээ. Бусад давтан шинижлгээгээр коронавирус илрээгүй. Сайн мэдээ дуулгахад өнөөдөр долоон хүн эдгэрч дараагийн шатлалын хяналтад шилжлээ. Одоогоор батлагдсан 206 тохиолдол байгаа. Үүнээс 139 хүн эмчилж эдгээсэн бол 67 хүн эмчлэгдэж байна. Өвчтөнүүдийн 60 нь биеийн байдал сайн, долоо нь хүндэвтэр байна. Сөүл-Улаанбаатарын онгоц өнгөрсөн шөнө ирсэн. Энэ онгоцноос таван хүнийг сэжигтэй байж магадгүй гэж ХӨСҮТ-д тусгаарласан байна. Дараа дараагийн нислэгүүдийг хүлээн авах бэлтгэл ажлаа хийж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 6 )
Мундаг зохион байгуулалттай ажиллаж байгаа. Талархахаас өөр яах билээ. Амжилт хүсье!
Гадагшаа алдаж болохгүй шүүүү.эмчлээд байгаарай.амжилт
Ooriin irgedee gadaadad shinjilgee 48 tsag dotor hiilge gecheed baahan ovchtei oros jolooch oruulaad
Ene olon oros joloochiig manaid tosviin mongoor emchilehuu orost manai tiim oyutan emchillee gej sonssongui bugdiig ovchtei n yavuulsan eh oron luu n
Мэдээлэлээ худлаа хийгээд байна
ЭМЯ ны мэдээлэл хоёр өдөр долоо долоон хүн эдгэрсэн гэчихээд 19 ны өдөр 139 20 ны өдөр 139 гэж мэдээлэл хийж Эрхэм Нарангэрэл дарга юу хийгээд байна.аа\n