Д.Нямхүү: Коронавирусний халдвартай 66 иргэн хяналтад байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 07 сарын 31

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.07.31/ ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Нийт 249 хүнд хяналтын шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. Монгол Улсад нийт 291 батлагдсан тохиолдол байгаагаас одоо 66 хүн эмнэлгийн хяналтад байна. Тандалт судалгаа, хяналт үргэлжилж байна. Хамгийн гол нь амны хаалтаа зүүх, олон нийтийн газраар аль болох зорчихгүй байх, орчноо цэвэр байлгах нь чухал зөвлөмж юм. Анхны тохиолдол болох Франц иргэн таксинд суухдаа өөрөө масктай байсан. Жолоочийг амны хаалтаа зүүхийг шаардсан байсан нь халдварыг тархаагаагүй байна. Энэ бол амьд жишээ юм. Амны хаалт хамгаалж чадаж байгаа гэдгийг хэлье" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(49.164.76.210) 2020 оны 07 сарын 31

Сарангэрэл та 2 зохиосон 21 хоног өөрчлөх болоогүй уимуу.хэрэг чинь илрэнэ шүү.ямар олон эрүүл хүнийг хорьж зовоосон

0  |  0
Top