Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.08.08/ ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны наймдугаар сарын 7-ны өдөр нийтдээ 595 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Эдгээр сорьцуудаас коронавирус илрээгүй байна. Өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан тохиолдол 293, эмнэлгийн хяналтад 33 байгаагаас хоёр хүний биеийн байдал хүнд байгаа. Тусгаарлалтад байгаа иргэдээс нэг иргэний биеийн байдал хүнд байгаа. Тухайн иргэн нь бөөрний дутагдал оноштой байгаа. Өчигдрийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээ өнөөдөр хийгдэж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
9-Рсараас өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг бууруулвал бага насны хүүхэлтэф эхчүүд жирэмсэн эмэгтэйчүүд өндөр настнуудыг14 хоног тусгаарласны дараа шинжилгээ сөрөг гарвал үлдэх 7 хоногийн зардлыгдэнчин болгон гэрийн тусгаарлалтад шилжүүлж болохгүй гэж үү? Сэжиг илэрвэл татаад тусгаарлана илрэхгүй бол хугацаа дууссаны дэраа дэнчингбуцаан олгоно 1400хүнийг ийн тусгаарласнаар 100 хүнийг тусгаарлах байрны нөөц эргэцээр бий болно 293тохиолдлоос хэд нь 14-өөс дээш хоногт илэрсэн бэ гэдэггсудалгаа ч байгаа биз дээ