ХӨСҮТ-д коронавирусний халдвартай 22 хүн эмчлүүлж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 17

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.08.16/ ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 609 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь халдвар илрээгүй. Монгол Улсад зөөвөрлөгдөн ирж бүртгэгдсэн 298 тохиолдол байна. Үүнээс эдгэрсэн 276 иргэн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д халдвар авсан 22 хүн эмчлүүлж байна. Тэдний хоёрынх нь биеийн байдал хүнд байна" гэж ярилаа. 

Top