Хонконг руу нислэг үйлдэж, 170 иргэнийг эх оронд нь авчирна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 18

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар наймдугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг руу тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэлээ.

Нислэгээр Хонконг, Тайвань болон Зүүн Өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 170 орчим иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөж байна. 

Улсын Онцгой комиссын зүгээс наймдугаар сард багтаан дахин хоёр удаагийн нислэг хийх боломжийг судалж байгаа бөгөөд ойрын хугацаанд олон нийтэд зарлахаар төлөвлөжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top