Энхийг сахиулагч хоёр иргэн ЭДГЭРЛЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 08 сарын 18

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг өгч байна. /2020.08.18/

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “ХӨСҮТ-ийн лаборатори болон бусад салбар лабораториудад нийт 586 хүний сорьцонд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүх сорьцоос халдвар илрээгүй. Долоодугаар сарын 28-ны тусгай үүргийн нислэгээр ирсэн 258 хүний давтан шинжилгээ, наймдугаар сарын 11-ний өдөр тусгай үүргийн нислэгээр ирсэн 248 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ, эмч, ажилтан таван хүний шинжилгээ, ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан нэг иргэний шинжилгээ, төмөр замын ажилтан нэг иргэний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Өнөөдөр ХӨСҮТ-ээс  энхийг сахиулагч хоёр иргэн эдгэрч гарлаа. Тусгаарлалтад байсан эмэгтэй өнөөдөр өглөө төрж, 1.750 грамм нярай дутуу төрлөө” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top