602 хүнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 08 сарын 20

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээллээ./2020.08.20/ 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Өчигдөр ХӨСҮТ-ийн лаборатори болон бусад салбар лабораториудад нийт 602  хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Монгол Улсад нийт бүртгэгдсэн коронавирусний тохиолдол 298 байгаагаас 281 хүн эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар 17 хүн эмчилгээ хийлгэж байна. 15 хүний биеийн байдал хөнгөн. Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. 65-аас дээш насны хоёр хүн байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top