Өчигдөр 268 иргэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирлээ

2020 оны 08 сарын 23

Улсын Онцгой комиссын  шийдвэрээр наймдугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 14 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд арван удаагийн нислэг үйлдээд байна. Тэгвэл өчигдөр /2020.08.22/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр иргэдээ эх орондоо авчирлаа. Энэ нь цар тахал гарснаас хойш үйлдэгдэж байгаа 59 дэхь удаагийн тусгай үүргийн нислэг юм.

Энэ нислэгээр нийт 268 иргэн эх орондоо иржлээ. Үүнд бага насны хүүхэдтэй гэр бүл-68, жирэмсэн-13, өндөр настан болон асран хамгаалагчтай-14, хөгжлийн бэрхшээлтэй-8, эрүүл мэндийн шалтгаантай-18, хүндэтгэн үзэх шалтгаантай-134 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Винзоү, Кемпински, Жаргалант, Ворлд Монголиа гэсэн газруудад 21 хоног тусгаарлана.

Цар тахал гарснаас хойш дэлхийн 55 орноос 12839 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байгаа. Өнгөрсөн 55 удаагийн тусгай үүргийн нислэгээр нийт 11155 иргэнийг татан авсан бол төмөр зам болон автозамын хилийн боомтуудаар 6604 иргэнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр татан аваад байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(49.164.76.210) 2020 оны 08 сарын 24

Өндөр настнаа ямар бага авдаг уим бэ.дугаар хүлээгээд урагшлахгүй уим.мөнгө өгөхгүй болохоор өндөр настнаа хасаад бгаа уим уу\nТ

0  |  1
Top