КОВИД-19: 24 цагийн хугацаанд 5000 гаруй хүн энджээ

2020 оны 08 сарын 23

ЭМЯ-аас COVID-19 халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэж байна / 2020.08.23-ны 11:00 цаг/

Коронвируст халдвар дэлхийн 216 оронд бүртгэгдэн, 23.039.334 хүн өвчилж, 15.849.072 хүн эдгэрч, 810.190 хүн нас баржээ.

Сүүлийн нэг сарын хугацаанд 3-4 хоногийн дотор өвчлөл сая саяаар нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 23 саяд хүрлээ. Энэ нь өвчлөлийн индекс огт буурахгүй байгааг харуулж байна. Мөн 24 цагийн хугацаанд 249 мянган хүн шинээр коронвируст халдвар авч, 5000 гаруй хүн эндсэн байна. Мөн 24 цагийн дотор манай хөрш ОХУ-д 4921 хүн шинээр халдвар авч, 121 хүн энджээ. Харин Хятад улсад 38 тохиол шинээр бүртгэгдсэний 12 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн гэж үзсэн байна.

Япон улсад сүүлийн сар гаруйн хугацаанд халдвар нэмэгдсээр байгаа. 24 цагийн хугацаанд 924 хүн шинээр халдвар авч, зургаан хүн энджээ.

Мөн БНСУ-д сүүлийн 14 хоногт өвчлөл тасралтгүй нэмэгдэж байгаа. 397 хүн шинээр халдвар асны 10 нь гаднаас зөөвөрлөгдөн иржээ.

Монгол Улсын хувьд өчигдөр 278 хүн тусгаарлалт, ажиглалтад шинээр орж, 267 хүн ажиглалтаас гэрийн ажиглалтад шилжлээ.

Одоогоор 3228 хүн ажиглалтд байгаагаа бөгөөд тэдэнд 32 их эмч, 86 резидент эмч, 119 албан хаагч тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор 54 хүн ирж эмчлүүлж, 3 иргэн хүндэвтэр байна.

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top