ЭМЯ-аас COVID-19 халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэж байна / 2020.08.23-ны 11:00 цаг/
Коронвируст халдвар дэлхийн 216 оронд бүртгэгдэн, сүүлийн нэг сарын хугацаанд 3-4 хоногийн дотор өвчлөл сая саяаар нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 23 саяд хүрсэн байна.
ХӨСҮТ-ийн мэдээлэл:
Өчигдөр ХӨСҮТ, Дархан-Уул аймаг, Зооноз өвчин судлалын төвийн вирус судлалын лабораторуудад нийт 631 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд, наймдугаар сарын 22-нд Франкпурт-Улаанбаатарын орнгоцоор ирсэн 256 хүн, Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 31 жолоочийн анхны шинжилгээнүүдэд коронавирус илээргүй.
Давтан шинжилгээ буюу 2020 оны наймдугаар сарын 07-нд Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн 253 хүний давтан шинжилгээ, сувилалд тусгаарлагдаж байгаа 17 хүний давтан шинжилгээ, тусгаарлан ажиглаглах байранд бйагаа 71 хүний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан нэг хүн шинжилгээ коронавирус илрээгүй.
Нийт батлагдсан тохиолдол 298, эдгэрсэн 288 байна. Эдгэрч гарсан хүмүүсээс сувиллын ажиглалтад 30, гэрийн ажиглалтад 40 байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 218 хүн байна. Халдвартын клиникт одоогоор 10 хүн эмчлэгдэж байгаагийн найм нь биеийн байдал хөнгөн, хоёр хүний байдал хүндэвтэр байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ