Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. /2020.08.24/
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Өчигдөр ХӨСҮТ-ийн лаборатори болон бусад салбар лабораториудад нийт 399 хүнд шинжилгээ хийхэд бүх шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнд, наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 268 иргэн, наймдугаар сарын 9-нд Франкфурт-Улаанбаатарын нислэгээр ирсэн 67 иргэн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 21 жолоочийн шинжилгээ, Өмнөговьд тусгаарлагдсан 27 иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 1 иргэн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 иргэн, сувилалд тусгаарлагдсан 5 иргэн, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 9 иргэний шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч гарлаа. Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусний тохиолдол өнөөдрийн байдлаар 298 байна. 289 иргэн эдгэрч, эдгэрэлтийн хувь 96.9 байна. Эдгэрсэн хүмүүсээс 31 нь сувиллын ажиглалтад байгаа.
Эдгэрсэн 218 хүний ажиглалтын хугацаа дууссан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д эмчлүүлж буй 9 хүний долоо нь биеийн байдал нь хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна” гэлээ.
Эрүүл мэндийн яамны төлөөлөл хэлэхдээ “Хичээлийн жил эхэлж буйтай холбоотойгоор өвчлөл нэмэгдэх хандлага дэлхийн улс орнуудад ажиглагдаж буйг өнөөдрийн мэдээлэлд онцолж байна. Коронавирусний халдвараас сэргийлэх, халдвар, хамгааллын дэглэмийг барих үйл ажиллагааг зарим их сургуулиуд, цагдаагийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа аж. Манай улсын хувьд өчигдөр 271 хүн тусгаарлалтад шинээр орлоо” гэв.
Сэтгэгдэл ( 1 )
Ta nar mini ynexeer sain bn. Uls ornooroo niiteeree bygdeeree uuriin ajildaa ingej xanddag bol doroo l xugjunu.