ХӨСҮТ: Халдвар авсан есөн хүний нэгийнх нь бие хүндэвтэр байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 25

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.08.25/ ээлжит мэдээллээ хийсэн билээ.

Энэ үеэр тус яамны Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдрийн байдлаар нийт 1011 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь халдвар илрээгүй" гэж ярьсан юм. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад зөөвөрлөгдөж орж ирсэн коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон 298 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 289 нь эдгэрч, эмнэлгээс гараад байгаа юм. Харин ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа есөн хүн байгаа бөгөөд тэдний нэгийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Үлдсэн найман хүний биеийн байдал хөнгөн байна гэх мэдээллийг өглөө. 
 

Top