Засгийн газрын өнөөдрийн /2020.08.25/ ээлжит бус хуралдаанаар Улсын Онцгой комиссоос гаргасан цар тахлын үеийн хөл хориог сунгах шийдвэрийг дэмжлээ.
Тодруулбал, КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмсэн юм.
Нөхцөл байдлыг харгалзан 09 дүгээр сарын 15-наас хойш зарим хязгаарлалтын дэглэмийг сулруулах, цуцлах хүртэл арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. 08 дугаар сарын 25-ны байдлаар Монгол Улсад 298 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 289 хүн эдгэрсэн, эмчлүүлж байгаа есөн хүний нэгийнх нь бие хүндэвтэр байна. Дэлхийн 216 улсад 23.8 сая хүн халдвар авч, 817 мянга гаруй хүн нас барж, 16,4 сая хүн эдгэрсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Цар тахлын улмаас 60 орчим улс онц байдал зарлаж, 50 улс хөл хорио тогтоон, 80 гаруй улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоосон, хил хаасан хугацаагаа сунгаад байна.
Сэтгэгдэл ( 4 )
Энэ тэгээд мэдээ юу? Ийм л зүйлийг хурлаараа яриа юу цаадуул чинь..,
Xyrelsyx tushaaj ulsiin ontsgoi komiss eryyl mendiin yam zasgiin gazar dagaxaas argagyid xyrlee geech !!!Am ajil 2 ald zorno gej yyniig l xeldeg baix daa !15 n xyrtel sungaad 1nd xicheel surguuli exelne gene dee xol xorio deglem onts baidal yumuu jyjiglel yumuu ?Esvel xicheel surguuliig xoishluulax gej baina uu xyyxed zaluusiin bolovsrol muu deeree byr jileer xotsorloo bolovsroloos !!!Tegvel ni bolovsroliin yam,said,ajilchdaar yadagiin oorsdoo exleed ogtsorchix tegeed niigmeeree yu boloxiig xarya l daa !!!
орос хятадад нэмэгдэж эхэллээ би л хувьдаа сургуульд явуулмааргүй бн\n
Хүүшэээ!!!юу яриад байга юм бэ??? 9.15 хүртэл сунгаад ямар нэмэртэй гэж зүгээр л 9.1нд ээ хичээлээ оруулмаар байна шдэ энэ чинь юу хуцаад байгаа юм балай юмуу ????