Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар өдөр бүр цахимаар мэдээлэл өгдөг. Гэвч өнөөдөр цахилгааны хязгаарлалтын улмаас шууд дамжуулалт явуулах боломжгүй болсон талаар эх сурвалж мэдээллээ.
Түүнчлэн Монгол Улсад зөөвөрлөгдөн ирсэн иргэдээс шинээр коронавирусны хоёр тохиолдол бүртгэгдэж, батлагдсан тохиолдол 300 боллоо. Өчигдрийн мэдээллээр эдгэрсэн 218 хүний ажиглалтын хугацаа дуусч, ХӨСҮТ-д есөн хүн эмчлүүлж байсан бол одоо хоёроор нэмэгдэж байна. Тодруулбал, өчигдөр /2020.08.25/ ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 490 хүнд шинжилгээ хийхэд 488 хүнээс нь коронавирус илрээгүй. Харин хоёр хүний шинжилгээнээс коронавирус илэрчээ. Энэ нь АНУ-аас ирсэн иргэний анхны шинжилгээнээс илэрсэн бол нөгөө хүнийх нь дөрөв дэх давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
yanaa ymar iamaar ym be surguuli tsetserleg orloo agaariin hilee l neej bolohgvide
халдвар аваад эмчлэгдсэн хүн 4 сарын дараа дахин ѳвчилсѳн ч гэх шиг...4 дэх шинжилгээгээр илэрлээ ч гэх шиг...айхтар вирус бна даа