Сөүлийн онгоцоор ирсэн иргэний давтан шинжилгээнээс ХАЛДВАР илэрлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 08 сарын 27

Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээллээ хийж байна. /2020.08.27/

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Өчигдөр ХӨСҮТ-ийн лаборатори болон бусад салбар лабораториудад нийт  503 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнд  коронавирус илэрлээ. Наймдугаар сарын 22-нд  Сөүл –Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн иргэний давтан шинжилгээнээс халдвар  илэрлээ.

Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын нийт тохиолдол 301 байгаагаас 291 иргэн эдгэрсэн. 223 хүний ажиглалтын хугацаа дуусаад байна” гэлээ.

Судалгаагаар хичээлийн жил эхэлсэнтэй холбоотойгоор нэг ангид олон хүүхэд хамтдаа суун хичээлэж байгаа нь халдварын тархалтыг нэмэгдүүлж байгааг ЭМЯ-ны төлөөлөл хэлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад  3718 хүн ажиглалт, тусгаарлалтад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top