ЦТЭ-т тусгаарлагдаж буй гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 08 сарын 27

Наймдугаар сарын 26-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон Дархан-Уул аймгийн салбар лабораториудад хийсэн 503 хүний /PCR/ шинжилгээгээр нэг хүнд "Ковид-19" халдвар илрээд байна.

 

БУСАД ШИНЖИЛГЭЭ:

 

  • Наймдугаар сарын 7-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 273 хүн /давтан/,
  • Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 19 жолооч,
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 77 хүн,
  • Завхан аймагт тусгаарлагдсан 9 хүн,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн /давтан/,
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 1 хүн,
  •  Сувилалын газруудад тусгаарлагдсан 11 хүн /давтан/,
  • Тусгаарлан ажиглах байруудад байгаа 143 хүн,
  • Тусгаарлан ажиглах байруудад ажиллаж буй 8 эмч, ажилтан,
  • ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасаг, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгээс тандалт судалгааны зорилгоор цуглуулсан 3 сорьц шинжилгээнд халдвар илрээгүй байна.

 

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хоёр  хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжжээ. ХӨСҮТ-д нийт 36 хүн тусгаарлагдаж буй бол Цэргийн төв эмнэлэгт 55 хүн тусгаарлагдаж байгаагаас, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Улсын хэмжээнд гэрийн тусгаарлалтанд 3718 хүн байна. Өчигдөр 109 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 256 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top