ШУУД: ЭМЯ-наас мэдээлэл хийж байна (2020.08.31)

2020 оны 08 сарын 31

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.08.31/ ээлжит мэдээллээ өгч байна.


Коронавируст халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 2508000 хүн өвчилж, 852 мянган хүн эндсэн бол 17 сая гаруй хүн эдгэрчээ. Гурав хоногийн хугацаанд өвчлөл нэг саяар нэмэгдлээ. Энэ нь дэлхийн дахинд өвчлөл огтхон ч буурахгүй байгааг харуулж байна. Зарим улсад өвчлөл буурах хандлагатай байгаа ч өвчлөлийг хяналтадаа авсан зарим улсад эргээд өвчлөл гарах хандлагтай байна.

24 цагийн хугацаанд шинээр 265 мянган хүн шинээр коронавирусний халдвар авч, 5000 гаруй хүн энджээ. Энэ хугацаанд манай хойд хөрш ОХУ-д 4980 өвчилж 60 хүн нас баржээ. Харин БНХАУ-д 32 тохиолдол шинээр бүртгэгдсэний 17 нь гадаад улс орноос зөөвөрлөгдөн ирсэн гэж үзсэн байна.

Япон улсад 24 цагийн хугацаанд 600 хүн шинээр халдвар авч, 14 хүн эндсэн байна. Сүүлийн сар гаруй хугацаанд тус улсад өвчлөл, эндэгдэл тасралтгүй нэмэгдэж байна. Мөн тус улсын зарим мужуудад хар салхи ойртож байгаа учраас нутгийн захиргаанаас нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг ихээр зохион байгуулж байна. Ийм учраас коронвирусний халдвар дахин нэмэгдэх байх гэсэн болгоомжлолыг онцгойлон анхааруулж байна. Үүнтэй холбоотойгоор Токиод халдварын дөрөвдүгээр зэрэгт шилжшиж, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ, амьдралын шинэ хэв маягийн баримтлах хөтөлбөрийг эрчимжүүлж эхэлсэн байна.

 

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.89.151.254) 2020 оны 08 сарын 31

Delxiin worldometers.info.coronavirus tsag tutamd delxiin byx ulciin Covid 19-n yzyyleltiig mash todorxoi grafik,xysnegteer medeelj baina.Xyssen byx medeellee xymyys ene caitaas avch chadaj baigaa.Chi zygeer l naad indereesee buu inderees yarix durtai hobbytoi yumuu daa !!!

1  |  0
Top