АНУ-аас 254 иргэнээ авчрах тусгай үүргийн онгоц хөөрлөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 08 сарын 31

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу наймдугаар сард нийт 17 удаагийн нислэг үйлдэж, гадаадад байгаа иргэдээ татан авахаар төлөвлөсөн.

Энэ дагуу АНУ-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр (2020.08.30) 23:52 цагт Улаанбаатараас хөөрчээ. Тусгай үүргийн онгоц  ирэх есдүгээр сарын 02-ны 14:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирэх бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 40, өндөр настан 54, жирэмсэн 6, эрүүл мэндийн шалтгаантай 74, бусад шалтгаантай 80 иргэн байгаа ажээ. 

Иргэдийг “Ивээлэн”, “Энхсаран” сувилал, “Тулгат” амралтын газар, “White house” буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Гадаадаас иргэдээ татах ЕСДҮГЭЭР САРЫН ХУВААРЬ
 

  • 9 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
  • 9 сарын 8-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 9-нд Токио-Улаанбаатар
  • 9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
  • 9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
  • 9 сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
  • 9 сарын 21-нд Токио-Улаанбаатар
  • 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
  • 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
  • 9 сарын 25-нд Седней-Улаанбаатар
  • 9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top