КОВИД-19: Гурван тохиолдол нэмж батлагдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 01

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр /2020.08.31/ нийт 318 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд гурван хүний хариу эерэг гарчээ.

Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зоригчдоос илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад 304 тохиолдол бүртгэгдэж, 295 нь эдгэрсэн байна.

Одоогоор ХӨСҮТ-д есөн хүн эмчлүүлж байна, 29 хүн сувилалд, 40 нь гэрийн ажиглалтад, бусад хүний ажиглалтын хугацаа дууссан байна" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүрэл(202.179.25.192) 2020 оны 09 сарын 01

Шууд Баянөлгийд буулга.

0  |  0
Top