Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.09.01/ мэдээлэл хийлээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "БНСУ-д наймдугаар сарын 26-ны өдөр Сөүл хотын хүнсний үйлдвэрт ажилладаг таван монгол иргэн, тэдний гэр бүлийн гурван иргэн коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон. Тэдний нэг нь наймдугаар сарын 12-ны өдөр Консулын үйлчилгээ авсан. Тухайн иргэнд үйлчилгээ үзүүлсэн Консулын ажилтан халдвар хамгааллын дэглэм сайн сахисан учир халдвар аваагүй. Сөүл хотын Консулын ажилчдыг коронавирусний шинжилгээнд хамруулж байгаа. Сөүл хотын Элчин сайдын яамны гадна суулт хийж байгаа иргэд бий. БНСУ-д халдвар эрчимтэй тархаж байгаа тул тухайн орныхоо дэглэмийг сахиж, өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байхыг хүсмээр байна" гэлээ.
Мөн тэрбээр "Зарим тусгаарлах байранд өвөлжилтийн бэлтгэл ажил хангах засвар үйлчилгээ зайлшгүй хийх болсны улмаас есдүгээр сарын 9-нд Токио руу хийхээр төлөвлөж байсан тусгай үүргийн нислэгийг гурав хоног хойшлуулж, есдүгээр сарын 12-нд үйлдэх болсныг албан ёсоор мэдэгдье. Энэ талаарх мэдээллийг Японд байгаа иргэдэд хүргэж байгаа. Иргэд маань ойлгож хүлээж авна гэж итгэж байна. Есдүгээр сарын хуваарь бол урьдчилсан хуваарь гэдгийг ойлгоорой. Шуурхай штаб тусгаарлах байрын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа" гэсэн мэдээлэл өглөө.
МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )