Шуурхай штабаас өнөөдөр /2020.09.01/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Хорио цээрийн дэглэмтэй энэ үед эх орондоо ирж байгаа иргэд авлига өгсөн бол баримтаа дэлгээд шалгуулж болно. АТГ-аас энэ асуудлаар Шуурхай штабын гишүүдийг шалгасан. Миний бие болон бусад ажилчид тайлбар хийсэн. Өнөөдрийн байдлаар баримт нотолгоотой, хуулийн хариуцлага хүлээсэн үйлдэл гараагүй. Хүнд үед зовлон бэрхшээлийг далимдуулж хулгай хийж байгаа бол шалгах газарт нь шалгуулаарай. Харин хэн нэгний гаргасан гүтгэлгээр ажил хийж байгаа хүмүүсийн зоригийг мохоож, үнэгүйдүүлж байгаа үйлдэл гарч байгаа тул иргэн таны оролцоо чухал. АНУ-аас 10 сая төгрөг өгч ирсэн гэдэг асуудал яригдаж байсан ч тэр иргэн нотолгоогоо өгөөгүй" гэлээ.
ОБЕГ-ын хурандаа Б.Ууганбаяр "АТГ-тай хамтарч ажиллах албан бичиг өгч ажилласан. Эх орондоо ирэх хүсэлтэй иргэд нэг биш хоёр, гурван хүнээр дамжуулж битгий өргөдөг өг. Шуурхай штабын хэн нэгэн хүнийг таньдаг мэддэг гэх үгэнд битгий итгэ. Бүх хууль, хүчний байгууллагын төлөөлөл хамтарч сууж байгаад эх орондоо ирэх иргэдийн нэрсийг гаргадаг. Авлига өгч байгаа баримт нотолгоо байхгүй бол хэн нэгнийг битгий гүтгээрэй" гэлээ.
Сэтгэгдэл ( 9 )
Ууганбаяр хурандаагийн хэлж байгаа зөв, хүн гүтгэх хуультай, нотолгоо байвал дугай л хуулийн байгууллагад нь өгөөд шалгуул өөр олон долоон юм битгий яриад, олон хүний ажлыг үгүйсгээд байцгаа\n
Тэгж саахалтын цаанаас мөөрөөд яах вэ \nЯмар өмбүү биш дээ\nХүн тулдаа эх орондоо очих гэж үйл цаймаа цайж бн \nБагахан тоглоохюрой ард түмнээрээ \nУлахгүй мөрөн дээрхи наад шунал чинь хөсөр хаяхдах вии
билет тусгаарлалтын мөнгөө олох гээд зовж байж авилга өх гээд зогсож байх тэнэг хүн хаана байдгийн
хахууль өгөхдөө танил талаараа өгсөн болохоор хэн хэлхэв дээ хэлчихвал танилаа хэрэгт хийчих болхоор өгч ирсэн нь арай гайгүй буудалд л бууж бхйгаа нь үнэн ямар ч чадваргүй хогийн амьтан чаддагт нь ажилаа өг
buzar muuhai heryylch gytgegch hymyys ih baih umaa mongol ulsad....
ЖДҮЧИДЭЭ БАРЬЖ ХОРИО
ЭНЭ НЭГ ЗАВААН ХОВЧ АВГАЙ ШИГ ХОВ ЯРИАД Л МУУ ХОГИЙН ТАМТАН
Зүгээр л дам яриа нэг нь бухимдсандаа тэгж л байгаа гээд л таамгаа бичээд байгаа болохоос яг авилга өгсөн хүн байдаг юмуу !!! Худал үгийг 1000 давтвал яг үнэн болдог гэсэн зүгээр ажлыг нь хийлгэх юмсан үр дүнгий нь бид хүртээд л дотооддоо алдаагүй амар л байна шд.
ХЭН АВИЛГАА ӨГӨХ ГЭЭД Л БАРИАД ЗОГСОЖ БАЙХ ВЭЭ ДЭЭ.