Токиогийн нислэг гурав хоногоор хойшилж, энэ сарын 12-нд хөөрнө

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 01

Шуурхай штаб өнөөдөр /2020.09.01/ мэдээлэл хийлээ. 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Зарим тусгаарлах байранд өвөлжилтийн бэлтгэл ажил хангах засвар үйлчилгээ зайлшгүй хийх болсны улмаас есдүгээр сарын 9-нд Токио руу хийхээр төлөвлөж байсан тусгай үүргийн нислэгийг гурав хоног хойшлуулж, есдүгээр сарын 12-нд үйлдэгдэх болсныг албан ёсоор мэдэгдье. Энэ талаарх мэдээллийг Элчин сайдын яамаар дамжуулан Японд байгаа иргэдэд түгээж эхэлсэн. Иргэд маань ойлгож хүлээж авна гэж найдаж байна.

Өнгөрсөн хугацаанд бид 66 удаагийн нислэгээр 13.603 иргэнийг эх оронд нь авч ирээд байна. Есдүгээр сард хийх нислэгийн урьдчилсан хуваарийг та бүхэнд танилцуулсан. Шуурхай штабаас тусгаарлах байрны тоог нэмэхээр ажиллаж байгаа. Ийм хүсэлтийг иргэд тогтмол тавьж байна. БНСУ-д коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа учраас тэнд суулт хийж байгаа иргэд өөрсдийн эрүүл мэндэд анхаарахыг хүсье. Түүнчлэн ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо буурсан. Бид ойрын хугацаанд ОХУ-аас ирэх хүсэлтэй болон БНХАУ-аас буцах хүсэлтэй цөөн тооны иргэдийг хилээр нэвтрүүлэх товыг удахгүй зарлана" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.89.151.254) 2020 оны 09 сарын 01

Butsax tiiztei mongol irgeddee xilee neej oruulna uu ?Coronagaar bizness xiixee zogsoono uu ?

1  |  0
Top